Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

 

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны ерөнхийлөгч Сэр Сума Чакрабартиг хүлээн авч уулзлаа.

Тус банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгож, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжиж ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлээд, 2024 он хүртэл Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичиг боловсруулах, тэргүүлэх хамтын ажиллагааны салбарыг тодорхойлох асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо.

Ноён Чакрабарти Монгол Улстай хамтран ажиллах явцдаа жилд 1-2 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жилийн санхүүжилтэд 200-250 сая евро зарцуулах төлөвлөгөөтэй байгаа талаараа танилцуулж, энэ нь түлхүү хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ буюу автозам, эрчим хүч, нийтийн тээврийн хөгжил, цэвэр, бохир усны систем зэрэгт зарцуулагдах төлөвтэй байгаа гэсэн юм. Мөн сүүлийн үед Монгол Улсад өрнөж буй автозам, төмөр замын бүтээн байгуулалт нь банкны зорилго, зорилттой нийцэж байгааг дурдаад хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЕСБХБ-ны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, ноён Чакрабартид ажлын амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан