Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, Оросын Холбооны Улсын Монгол дахь худалдааны төлөөлөгч В.М.Викторович, Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Б.С.Сергеевич, Г.А.Владимирович нар Завхан аймагт ажиллаж байна.

Элчин сайд А.Н.Евсиков болон ЭСЯ-ны төлөөлөгчидтэй аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, холбогдох байгууллага, хил орчмын сумдын удирдлагууд уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож буй энэ үеэр Элчин сайд А.Н.Евсиков Завхан аймагт ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн аймгийн танилцуулга мэдээллийг өгч эртний түүхт Улиастай хотод Оросын худалдаачид худалдаа наймаа эрхэлж байснаас эхлээд Тосонцэнгэлийн мод боловсруулах үйлдвэр, Тэсийн тэжээлийн аж ахуй, 1-р 10-н жилийн сургуулийн барилга, Мал эмнэлгийн лаборатори барьж байгуулсан зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг Завханчууд дурсан ярьж байдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр Элчин сайд А.Н.Евсиков, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар ОХУ-аас шатахуун оруулах, Арц суурь боомтын сэргэлтэд дэмжлэг үзүүлэх, гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд болон Цагаан толгой боомт дээр Монголчуудад тулгардаг хүнд суртлыг арилгах, багш нарыг ОХУ-д сургах, мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах, оюутан солилцох, Завхан аймгаас хонь, тэмээний ноос, үхрийн хөөврөн бүтээгдэхүүнийг импортлох боломж зэрэг асуудлуудаар санал солилцож, хамтын ажиллагаагаа олон талаар өргөжүүлэхээр ярилцав.

Мөн Элчин сайд А.Н.Евсиков Орос Улсаас барьж өгсөн Завхан аймгийн ууган сургууль болох 1 дүгээр сургуулиар зочилж, уг сургуулийг өргөтгөх асуудлыг хөндөж ярилцав. Түүнчлэн тус Улсад суралцах сонирхолтой 12 дугаар ангийн сурагчид болон багш нартай уулзалт хийлээ.

Уулзалтын дараа Завхан аймгаас ОХУ-д тэтгэлгээр сурч байгаа дийлэнх сурагчдыг бэлтгэж буй “Русский дом”-ын салбарт ажиллав. Энэ үеэрээ тус төвд суралцаж буй хүүхэд багачуудыг ОХУ-ын ОУ-ын хүүхдийн зусланд амрах боломжийг нээж өгөхөө хэллээ.

Мөн Хүүхэд гэр бүлийн газарт гаргасан сурагч Б.Хүслэнзаяагийн зургийн үзэсгэлэнг үзэж сонирхон ирэх оны 3 дугаар сард ЭСЯ-нд зохиогдох зургийн үзэсгэлэнд бүтээлээ оролцуулахыг урив.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан