Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БЭЭЖИН ХОТНОО “МОНГОЛЫН КИНО ӨДРҮҮД-2019” ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байна. Ойн хүрээнд талууд соёлын өдрүүдээ харилцан өргөн дэлгэр зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний нэг хэсэг болох “Монголын кино өдрүүд” БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өчигдөр нээлтээ хийлээ.

Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) 12 киног сонгон авч БНХАУ-ын Соёлын яаманд хүргүүлсэн бөгөөд тус яамны Үзэл суртал хариуцсан хэлтсийн мэргэжилтнүүд үзэж судлан “Алсын удирдлага” (2015), “Итгэл” (2017), “ТҮЦ-ний охид” (2017), “Халуун зүрх” (2019) зэрэг кинонуудыг гаргахаар болжээ.

“Монголын кино өдрүүд-2019” арга хэмжээний нээлтэд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн хэлсэн үгэндээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглал”-ын хүрээнд манай хоёр улс Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэхүү кино өдрүүдээр олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн Монгол кинонуудаар эргэн уулзаж буйдаа туйлаас баяртай байна. Кино урлагаараа дамжуулан өөрийн улс үндэстэн, ард түмний түүх, соёл, хөгжил дэвшлийг дэлхийд таниулж, кино урлагийн хөгжилд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж чадсан арвин туршлагатай та бүхэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна гэсэн юм.

БНХАУ-ын Кино, архивын газрын дэргэдэх кино театрт явагдаж буй “Монголын кино өдрүүд-2019” арга хэмжээ “ТҮЦ-ний охид” киногоор амжилттай эхэллээ. Өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, эрхэлж буй жижиг бизнес, тэдний өмнө тулгамддаг асуудлуудыг бүтээлчээр харуулсан “ТҮЦ-ний охид” кино нь найруулагч Д.Галбаярын бүтээл юм. Кино өдрүүд даваа гарагийн 17:00 цагт найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” (2015), найруулагч Б.Гарамхандын “Итгэл” кинонуудаар үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан