Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслол

Лос-Анжелес хотноо 2020 оны Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол болж, ялагчдаа тодрууллаа. Кино найруулагч Сэм Мендес магадгүй энэ үдшийн хамгийн аз жаргалтай хүн байсан гэдэгт итгэлтэй байна. Тодруулбал тэрээр "шилдэг найруулагч" шагналыг хүртсэн бол түүний бүтээсэн Дэлхийн нэгдүгээр дайны тухай өгүүлэх "1917" нэртэй бүтээл "шилдэг утга уянгын кино" болсон юм.

Анх удаа Ази жүжигчин шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин болж, Хоакин Феникс Жокерын дүрээр хүртэх ёстой шагналаа хүртэж, "1917" кино маш том ялалт байгууллаа.

Мөн энэ үдэш Квентин Тарантиногийн бүтээсэн "Once Upon a Time in Hollywood" кино хэд, хэдэн шагнал хүртжээ. Тухайлбал тус кино нь "шилдэг инээдмийн кино", "шилдэг кино зохиол" номинацад ялалт байгуулсан бол жүжигчин Брэд Питт "шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин" шагналын эзэн болсон байна.

Харин Хоакин Феникс мэргэжилтнүүд болон үзэгчдийн таамаглаж байсанчлан "Joker" киногоороо "утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин"-р шалгарчээ. Түүнээс гадна жүжигчин Awkwafina "The Farewell" киногоороо "мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэнээр бүрэн хэмжээний киноны төрөлд эмэгтэй гол дүрийн жүжигчний шагнал авсан анхны Ази гаралтай жүжигчин болж түүхэнд бичигдлээ. Шагнал хүртсэн жүжигчдийг үргэлжлүүлэн дурдвал энэ үдэш Том Хэнкс кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Сесиль Б. ДеМиллийн нэрэмжит хүндэт шагналын эзэн болсон юм.

Телевизийн салбарын хувьд бүх зүйл таамаглаж байснаар өнгөрлөө. Энэ үдэш "Succession", "Chernobyl", "Fleabag" цувралууд ялалт байгуулсан бол Оливия Колман (The Crown), Фиби Уоллер-Бридж (Fleabag), Брайан Кокс (Succession) зэрэг жүжигчид өөрсдийн бүтээсэн дүрүүдээрээ шилдгүүд нь болж чадлаа. Харин одоо ялагчдын бүрэн жагсаалттай танилцацгаая.

Шилдэг утга уянгын кино - "1917"

 

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино - "Once Upon a Time in Hollywood"

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 2)

Шилдэг кино найруулагч - Сэм Мендес (1917)

 

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин - Хоакин Феникс (Joker)

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин - Брэд Питт (Once Upon a Time in Hollywood)

 

Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин - Рене Зеллвегер (Judy)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин - Лора Дерн (Marriage Story)

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 7)

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин - Тэрон Эжертон (Rocketman)

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 8)

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин - Awkwafina (The Farewell)

Шилдэг кино зохиол - Квентин Тарантино (Once Upon a Time in Hollywood)

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 10)

Шилдэг гадаад кино - "Parasite"

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 11)

Шилдэг анимэйшн кино - "Missing Link"

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 12)

Шилдэг хөгжмийн зохиол - "Joker", Хильдур Гуднадоуттир

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 13)

Шилдэг дуу - "(I'm Gonna) Love Me Again" (Rocketman)

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 14)

Шилдэг утга уянгын цуврал - "Succession"

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 15)

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн цуврал - "Fleabag"

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 16)

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин - Брайан Кокс (Succession)

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 17)

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин - Оливия Колман (The Crown)

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 18)

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин - Фиби Уоллер-Бридж (Fleabag)

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 19)

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин - Рами Юсеф (Ramy)

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 20)

Шилдэг богино цуврал - "Chernobyl"

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 21)

Телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин - Стеллан Скарсгард (Chernobyl)

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 22)

Телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин - Патриша Аркетт (The Act)

"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 23)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан