Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Виктория Кваква, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нарыг хүлээн авч уулзлаа.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтран гаргасан тооцооллоор Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувьтай гарсан бөгөөд энэ нь Монгол Улсад ядуурал их байгааг илтгэхээс гадна эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмж муутай байгааг харуулж буй явдал хэмээн талууд дүгнэлээ.

“Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн дэд бүтэц, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх тал дээр ололттой, ахицтай ажилласан нь нүүдлийг зогсоох, орон нутгийн хөгжлийг дэмжсэн. Гэвч малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь ядуурлыг илүү хурдан бууруулна” гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлээд, зарим төсөл хөтөлбөрүүдийг хатагтай Виктория Квавкад дэлгэрэнгүй танилцуулав.

180 мянга гаруй малчин өрхийн орлогын эх үүсвэр болсон мах, арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулж, экспортод гаргах төслүүдийн ТЭЗҮ хийгдэж, зарим бүтээгдэхүүнийг туршилтаар экспортод гаргах ажил эхэлсэн нь Дэлхийн банкны сонирхлыг татаж байгааг хатагтай Виктория Квавка хэллээ. Улмаар төслүүдтэй танилцах ажлыг тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневт даалгаж, одоогийн хэрэгжиж буй төслүүдтэй уялдуулах, бүс нутгийн хэмжээнд хэрэгжих төслүүдийг тухайн бүс нутагт суугаа Дэлхийн банкны захирлуудтай ярилцаж дэмжих асуудлаар идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд 2020-2024 онд Монгол Улстай хамтран ажиллах түншлэлийн цар хүрээг тодорхойлох, стратегийн баримт бичгийг харилцан тохиролцох энэ үед дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсонд харилцан талархал илэрхийлж, хүн амын ядуурлыг бууруулах, ашигт малтмалын бус салбарын хөгжлийг дэмжих дээрх төслүүдийг хоёр талаасаа тууштай дэмжиж ажиллахаар болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан