Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав

Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэгт хамтран оролцсоныхоо дараа ганцаарчлан уулзлаа.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар 2018 онд Баку хотноо ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзаж байсан бөгөөд тухайн үед ярилцаж байсан асуудлууд бүх түвшиндээ ахицтай байгааг уулзалтын үеэр талууд онцлон тэмдэглэлээ.

Мөн Ерөнхийлөгч нар хоёр улсын байрлал, ложистикийн бүтцийг харилцан ашиглах замаар бараа, бүтээгдэхүүнүүдээ бусад улсын зах зэх зээлд гаргах, Монгол Улсад ноосны үйлдвэр, уул уурхайн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг төслийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан