Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзав

 

Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар уулзаж, товч ярилцлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур улстай 1970 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм. Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар харилцан баяр хүргэж, ойн хүрээнд соёлын болон бусад арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэхээр ярилцав. Түүнчлэн зөвхөн баяр тэмдэглэхээс илүүтэй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад харилцаагаа шат ахиулах үүднээс харилцан айлчилж, засгийн газар хоорондын харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан