Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол, БНСУ-ын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих талаар ярилцав

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн асуудал хариуцсан сайд Пак Ёонг-Суныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч залуучуудыг дэмжих асуудлаар ярилцав. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 онд Монгол Улсад айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга залуу бизнес эрхлэгчдийг дэмжин, уяалдаа холбоог сайжруулах зорилгоор Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулах санал гаргаж байсан юм.

Энэ саналыг салбарын сайдын хувьд судалж,  ажил хэрэг болгохыг хатагтай Пак Ёонг Сунгаас хүсэв. Ингэхдээ, хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт хийгдсэн судалгаатай танилцаж, БНСУ-аас хөрөнгө оруулалт хийх, ноу-хау, технологи нэвтрүүлэх чиглэлд бүхий л түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин бататгав. 

БНСУ-ын Засгийн газрын сайд Пак Ёонг Сунг Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг ажил хэрэгтээ тусгаж, үр дүн гаргахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан