Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЧИНГИС ХААН МУЗЕЙН ЛОГО, БРЕНДБҮҮК БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

Чингис хаан музей нь Хүннү гүрнээс эхлээд Их Монгол улс, Монголын Эзэнт гүрэн, ХХ зууны Монгол хүртэлх хаад, язгууртны түүх, өв соёлыг дэлгэн харуулсан үзмэрийн 15 танхим бүхий олон улсын стандартад нийцсэн музей байх юм. Ийнхүү их эзэн Чингис хааны түүхэн музей байгуулагдаж байгаатай холбогдуулан “Чингис хаан музейн-лого болон брендбүүк бүтээх” уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байна.

НЭГ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

-Дүрслэл, агуулга санаа нь бүх насны хүмүүст ойлгомжтой энгийн байх;

-Олон нийтийн сэтгэлд нийцсэн, хүлээн зөвшөөрөгдөхөөр байх;

-Утга, агуулга, уран сайхны хувьд зохицолдсон байх;

-График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;

-Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;

-Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байх;

-Бүтээлийн тайлбарыг хавсарган ирүүлэх;

-Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох;

  • БРЭНДБҮҮК нь: 

 - Албан бичиг /бланк/ 

 - Нэрийн хуудас 

 - Дугтуй 

 - Календар, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал 

 - Туг, дарцаг 

 - CD ковер 

 - Цаасан хайрцаг, уут 

 - Аяга, түлхүүрийн оосор... гэх мэтэд ашиглагдах;

 

  • Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх;

    ХОЁР. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл

   ГУРАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР:

Уралдаан оролцох материалыг ihfo@chinggisinstitute.gov.mn цахим хаягаар болон Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай, Сити тауэр оффис 16-02-01 тоот, БСШУСЯамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн байранд хүлээн авна.          ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:

2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр уралдааны шалгаруулалтын дүнг https://www.facebook.com/ChinggisInstitute/ цахим хаягт байршуулан  шалгарсан бүтээлийн эзэнд утас ба  буцах хаягаар мэдэгдэнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй. 

ШАГНАЛ:

Нэгдүгээр байр-1, /5 000 000  төгрөг, батламж/

Тусгай байр-2,  /2 500 000 төгрөг, батламж/

                          /1 000 000 төгрөг, батламж/

 

Лавлах утас: 7000 0068

ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан