Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
УИХ-ын Тамгын газар 12 хүртэлх насны хүүхэдтэй ажилчдынхаа ажлын цагийг багасгажээ

УИХ-ын Тамгын газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд (ганц бие эцэг)-ийнхээ ажлын цагийг нэг цагаар багасгах шийдвэр гаргажээ. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга энэ тухай захирамждаа “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор УИХ-ын Тамгын газрын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-ийн ажлын цагийг нэг цагаар багасгаж, 2020 оны гуравдугаар сарын 2-13-ны хооронд хүртэл ажлын цагийг 08.30-16.30 хооронд байхаар тогтоолоо” гэжээ.
0 Сэтгэгдэл



















