Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
МоАХ-ны Залуучуудын зөвлөлийнхөн амны хаалт, амин дэм хандивлалаа

Шинэ коронавирусийн халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн өмчит компани, аж ахуй нэгж, иргэд, төрийн бус байгууллагууд нэгдэж хандив өргөсөөр байгаа.

Тэгвэл өнөөдөр МоАХ-ны Залуучуудын зөвлөлийн залуус “Сайн үйлсийн аян” зохион байгуулж, энэ хүрээнд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гурван байгууллагад маск болон нэг удаагийн улавч, амин дэм хандивлажээ.

Тодруулбал, Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н ажилчдад өөрсдийнх нь хэрэглэдэг, стандартын шаардлага хангасан 500 ширхэг даавуун маск хандивласан байна. Тус байгууллага нь 200-гаад ажилтантай бөгөөд анхны хандивлагч нараасаа нэн шаардлагатай байгаа амны хаалт авсандаа ихэд баяртай байжээ.

Мөн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Өрхийн эмнэлгүүдэд угааж хэрэглэж болох 200 маск хандивласнаас гадна 500 ширхэг нэг удаагийн улавч бэлэглэсэн байна. Одоогоор байгууллагууд болон ААН-үүд хандивын үйл ажиллагаа зохион байгуулахдаа ихэнхдээ Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын газарт хандаж буй. Тэгвэл анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлдэг байгууллагыг ийнхүү сонгож хандив өргөсөнд талархах хүн олон байжээ.

Гурав дахь байгууллагаараа Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн асрах төвийг сонгосон байна. 0-10 насны бүтэн өнчин 40 хүүхэд хүмүүждэг энэхүү төвд маскнаас гадна амин дэм, сүү цагаан идээ хандивлажээ.

Дашрамд сонирхуулахад, МоАХ-ны Залуучуудын зөвлөлийн 100 гаруй залуус өмнө нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвд очиж цусаа хандивлаж, 300 гаруй хүнд амьдрал бэлэглэж байсан юм.

2 Сэтгэгдэл
Zuv haldvart uvchintei humuustei nuur tulj ajildag humuust tuslah n heregtei shuu
Myndag zalyychyyd bna .zalyy ve maani yxamsartai niigmiin xariyclagaa yxamsarlan iim cag ved nen xeregtei dytagdaj baigaa zvilsiig tyslamj demjleg bolgon ogch bgaad talarxaj bna .
Хамгийн их уншсан