Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Тусгай үүргийн онгоцоор ирэх “бусад” гэх ангилалд багтсан 120 хүн хэн бэ?

Ч.Маралгоо, Х.Номин, Г.Есүгэн гэх гурван охин Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоор Индонез яваад тэндээ 40 гаруй хоножээ. Энэ хугацаанд эцэг эх нь үр хүүхдээ эх оронд нь авчрахын тулд бүхий л боломжийг хайсан боловч арга мухардаж ил захидал бичжээ.

Энэ тухай эцэг, эхийнх нь бичсэн захидалд, “... Токиогоос ирэх зорчигчдын жагсаалтад багтсан боловч Гадаад харилцааны яамнаас охидын маань нэрсийг хассан гэдгийг дуулгалаа. Амьтны нялх үрсийг хасуулж, охидын өмнөөс жагсаалтад орсон хүмүүст ёсзүй гэж алга. Тэд хүүхэдгүй хүмүүс үү, эсвэл хэн нэгэн эрхтэн дархтан уу...” хэмээн асуужээ.

Зүй ёсны энэ хардлага, эцэг эхийн санаа зовинол, хүлээлтэд хэн нэгэн хариулт өгөх ёстой. Учир нь, энэ сарын 15-16-ны Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү ирсэн.

Гадаад хэргийн яам, Онцгой байдлын газар, УОК мэдээлэл хийхдээ “...зөвхөн зайлшгүй шаардлагатай...” буюу өвчтэй, нас бага, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ л нэн тэргүүнд татна гэх ч Ө.Энхтүвшин сайдын хүү чухам аль бүлэгт нь хамаарч ирсэн нь өнөө хэр нь тодорхойгүй байгаа юм.

“Дарга нарын хүүхдүүд” гэсэн ангилал нэгэнт үгүй тул зорчигч бүрдүүлэлт шударга явагдаж байна уу, зайлшгүй авчирах иргэд мөн үү гэдгийг зохих хэмжээнд хяналтад байлгах шаардлага, хардалт тулгарч байгаа юм.

Өнөөдрийн УОК-ын мэдээллээс үзвэл /урьдчилсан байдлаар гэв/ маргааш Токиогоос 30 гаруй өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны хүүхэдтэй 36, дамжин ирж байгаа 50 гаруй, жирэмсэн 4 эмэгтэйг эсвэл тооцвол бусад гэх ангилалд 120 зорчигч багтжээ.

Бусад гэх энэ ангилал дэндүү тодорхой бус бөгөөд эх орон руугаа явахыг хүссэн урт дарааллын хаанаас, хэн сонгож оруулсан хийгээд дарга нарын хүүхдүүд дараалал дайрсан юм биш байгаа гэсэн хадлага төрүүлж байгаа юм.

Тиймээс УОК энэ асуултад хариулж, иргэдийн нэрсийг ил тод болгох ёстой!

5 Сэтгэгдэл
ганц жаахан охиныг багтаах зай алга уу
хүний бөгс ухаад ийм балай зүйл бичээд сууж байдаг ямар их зав бэ? ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө унтах нойр, идэх хоол хасч эрүүл мэндээрээ дэнчин тавиад ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл рүү битгий хар үгээрээ ус цац мал минь чи байсан бол хаана ч хүрэхгүй байх байсан.
байлгүй дээ. манай дээдсүүд чинь гадаадаар л байж байдаг хүмүүс шүү дээ. бидэий яс махыг цайртал шулсан мөнгөө багтааж ядаж явдаг юм. чи хэнч биш юм чинь яаж ч мэдэх вэ дээ зайлуул
Хэт хардах өвчин дархлааг чинь сулруулна шүү биеэ бод Энэ цаг үед нэг улсад зорчсон 120 даргын хамааралтай хүн байгаа болов уу? Регистр.утасны дугаараа өгч элдэв бүртгэлд хамрагдахгүй байхыгсануулаад байхад ямар зорилгоор зорчигчдын мэдээлэлийг шаардаад байна вэ
байлгүй дээ. манай дээдсүүд чинь гадаадаар л байж байдаг хүмүүс шүү дээ. бидэий яс махыг цайртал шулсан мөнгөө багтааж ядаж явдаг юм. чи хэнч биш юм чинь яаж ч мэдэх вэ дээ зайлуул
Хэт хардах өвчин дархлааг чинь сулруулна шүү биеэ бод Энэ цаг үед нэг улсад зорчсон 120 даргын хамааралтай хүн байгаа болов уу? Регистр.утасны дугаараа өгч элдэв бүртгэлд хамрагдахгүй байхыгсануулаад байхад ямар зорилгоор зорчигчдын мэдээлэлийг шаардаад байна вэ
Хамгийн их уншсан