Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөговийг Хятадуудад өгөх заалт чинь энд байна Энхсайхан сайд аа!

Яллагдагч М.Энхсайханд холбогдох хэрэг энэ сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүхээр дэнслэгдэх юм. Хэд хоногийн өмнө түүний хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсноос хойш М.Энхсайхан хэвлэлээр бөнжигнөж, улсынхаа эрх ашгаас урваагүй гэх нь ихсэв.

Гэвч, хар дээр цагаанаар өөрөө бичиж, батлуулах гэсэн Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээ нь гэж айхтар нотлох баримт бий. М.Энхсайхан үүнээс хаашаа ч зайлж чадахгүй. Энэ гэрээн дээр нь тэгвэл улс орноо “хорлон сүйтгэх” гэж байсан ноцтой заалтууд нь байна. Энэ удаад ганцхан заалтыг нь дэлгэрэнгүй тайлбарлая.

1. Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд Тавантолгойн орд байрлах газрыг эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлж авсан, хайгуул хийх нэрээр гэрээний 30 жилийн хугацаанд (30 жилээр сунгах боломжтой) эзэмшил газраа нэмэгдүүлэх заалт байгаа юм.

М.Энхсайханы гэрээг шалгасан УИХ-ын Ажлын хэсгийн зүгээс энэ  заалт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг ч нотолсон. Учир нь, гадаадын хөрөнгө оруулалттай компани 60 жилийн хугацаанд хайгуул хийсээр Өмнөговь аймгийн төдийгүй говийн бүс нутгийн бүхий л нүүрстэй газрыг өөрийн мэдэлд авах боломжийг энэ заалтаар хийсэн гэж үзсэн юм. Мөн “Энержи Ресурс” компани хөрөнгө оруулалт нэрийн дор төрийн өмчит компанийн хууль ёсны эрх мэдлийг бүхлээр нь шилжүүлэн авч, цааш нь гуравдагч этгээдэд шилжүүлэх заалтыг гэрээн дотор давтан, давтан тусгасан гэж үзжээ.

Тухайлбал, Хамтын ажил­лагааны гэрээний 1.2 (а) заал­таар Гэрээний хугацаанд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани нь Та­ван­толгойн орд газрыг эзэм­­ших эрхээ “Энержи ре­сурс” компанид үнэ төл­бөр­гүй шилжүүлж байгаа бол Хамтын ажиллагааны гэрээ­ний 5.1(j)  заалт, Хөрөнгө оруу­лалтын гэрээний 5.7 (а) заал­таар төслийн бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах газар эзэмших, ашиглах эрхийг “Энержи ресурс” олж авах эрхтэй, Засгийн газар холбогдох байгууллагуудаараа дамжуу­лан газар эзэмших, ашиглах эрхийг “Энержи ресурс” болон түүний хамааралтай этгээдэд олгоно гэж заасан байгаа юм.

2. “Энержи ресурс” компани нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулах, түүнд өөрчлөлт, нэмэлт хийх, уурхайн нарийвчилсан төлөвлөгөө, бүтээн байгуулалтын хөтөлбөр, уул уурхайн ажиллагааны болон барилга угсралтын зардлыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын болзол нөхцөлийг тогтоох, Тавантолгойн ордоос боловсруулсан бүтээгдэхүүн болон олборлосон нүүрсээ экспортлох, худалдах, тээвэрлэх, худалдах маркетинг хийх бүх ажиллагаанд бие даан зохион байгуулах эрхтэй гэж заажээ.

Мөн “Энержи ресурс” нь Цанхийн талбайгаас аль ч жилд олборлох, боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээлийг сонгох, нүүрс боловсруулах зардал, үнэлгээг тодорхойлох, борлуулах, бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдах үнийг тогтоох, тээврийн давтамж, тээвэрлэлтийн хэлцэл болон арилжааны бусад нөхцөлийг тодорхойлох зэрэг бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой шийдвэрийг дангаараа бие даан тодорхойлох, бие даан ажиллах эрхтэй гэж байгаа юм.

Гэрээний энэ хоёр заалтаас харахад хөрөнгө оруулагч “Энержи ресурс” компани жилд нүүрсний олборлолт хийхгүй ч байх эрхтэй байна. Эсвэл жилд нэгхэн тонн нүүрс олборлосон байхад ч гэрээ зөрчигдөхгүй юм. Мөн энэ компани нь Тавантолгойн ордыг ашиглах-борлуулах-бүтээгдэхүүн хийх-тээвэрлэх-зах зээлийг сонгох, маркетинг хийх гээд бүхий л боломжийг зөвхөн өөртөө л ашигтай байхаар гэрээнүүдэд тусгасан байгааг анзаарсан байх.

7 Сэтгэгдэл
Зүгээр л хэлмэгдүүлэлт. Хуулиндаа энэ хугацааг заагаад өгсөн байдаг шүү дээ
новшын хурлийз , хятадын л хүн юм байна ш дээ. угаасаа.
Учрыг нь олж хужирыг тунгаах байлгүй дээ...
Mongol ulsaas uravsan tul tsaazaar aviya..Tsaaziin ylaa sergee
Элбэгдоржид дуу дуулж өгдөг салбадайнууд энэ хулгайчдаа шоронгийн гадаа очиж бас дуулж өгөөч.
iiml lalar bolkhoor ni hujaa geed baigaa yum
Үхэж байсан муу новш ямар хөгийн п вэ
Хамгийн их уншсан