Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

0-18 насны бүх хүүхэд сар бүр 100 мянган төгрөг авна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

Тэрбээр “Цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний асуудлыг хэлэлцэж тогтоол гаргалаа.

4 дүгээр сарын 1-нээс эхлээд аравдугаар сар хүртэл 0-18 насны хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ. 4 дүгээр сарын 1-нээс үйлчилж байгаа учир өнөөдөр, маргаашдаа багтаж үлдэгдэл 70 мянган төгрөгийг нь шилжүүлнэ.

Нийгмийн халамж шаардлагатай өрхийн иргэдэд дэмжлэг үзүүлдэг. Сард 16 мянган төгрөг авдаг байсныг нь 32 мянган төгрөг болгож нэмэгдүүллээ.

Хүүхдэд олгодог байсан 8 мянган төгрөгийг 16 мянга болгож хоёр дахин нэмэгдүүллээ. 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ гэсэн үг.

Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг 3600 хүн бий. Энэ хүмүүс 188 мянган төгрөг авдаг байсан бол одоо нэмээд 100 мянган төгрөг өгнө.

Хөгжлийн бэрхшээлтэй 42.500 хүн байдаг. Энэ хүмүүсийн авдаг байсан 188 мянган төгрөг дээр нь нэмээд 100 мянгыг нэмж олгоно.

Одой 116 хүндээ 188 мянган төгрөг дээр нь 100 мянгыг нэмж олгоно. Өнчин хүүхдүүдэд мөн адил 100 мянган төгрөг нэмж олгохоор болсон” гэлээ.

16 Сэтгэгдэл
boloo shtee xir chadlaaraa l bna bayrlala
АН нам 2020 оны Сонгуулийг Ард Түмнээсээ ямарч үнээр хамаагүй гарч ирэх Цахилгаан дайн хийж байна
Хүүхдийн мөнгөө хүүхэддээ зориулж амин дэмт хоол хүнсээр хангаарай. Аав ээжүүд нь архидчихав даа. Хэцүү хүмүүс олон байна шүү. Мөнгө нь эзэндээ очихгүй хүүхдүүд хохирсон, өлссөн хэвээр л байх вий дээ
Баярлалаа
Bayarlla
Баярлалаа
Bayrlla vrsiin mine buyan.
Баярлалгүй яахав.дээ.энэ цаг үед
Shal demii yum hiih yum daa hvnii umnuus huuhedtei boloo yu
Hezeenees ogi heleh yum
Bayrlalaa
Bayarllaa
Bayarlalaa
Bayarlalaa
Засгийн газраас хуухдуудэд зориулж чухал шийдвэр гаргажээ. Хуухдийнхээ монгоор амьдардаг эцэг эхууд , энэ хэцуу уед ур хуухдууддээ зориулаасай.
Bayrllaa
Баярлалаа
Хамгийн их уншсан