Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон гардуулахгүй

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг.

Энэ жил хуульд заасан нөхцөл, шалгуурын дагуу урьдчилсан байдлаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745,  хоёрдугаар зэргийн одон хүртэх 10160 гаруй ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа ирүүлжээ.

Гэсэн ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул “Эхийн алдар” одонг засаг, захиргааны нэгжийн аль ч түвшинд биечлэн гардуулахгүй байхаар шийдвэрлэлээ.

“Одонгийн мөнгө” авахын тулд бичиг, баримт бүрдүүлэх шаардлагагүй

Энэ онд “Эхийн одон”-г гардуулахгүй ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд одон олгох зарлиг гаргана. Ингэснээр “одонгийн мөнгө” олгох явц хэвийн үргэлжлэх юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар холбогдох яамдтай санал солилцож, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасан “одонгийн мөнгө” авах шаардлагыг хөнгөвчилж байна.

Тухайлбал, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “…үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх” гэж заасны дагуу Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийг цахим тогтолцоонд шилжүүлэв.

Өөрөөр хэлбэл, одонгийн мөнгө авахыг хүссэн ээж “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгийн, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлж дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эхсүл сумын нийгмийн ажилтанд өгдөг байсан бол энэ жил дээрх бичиг, баримтыг бүрдүүлэх шаардлагагүйгээр “одонгийн мөнгөө” авах боломжтой болж байна.

13 Сэтгэгдэл
Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай бөгөөд бид таны бөөрөнд 200,000 долларыг бэлнээр өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг Бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
Bvgd l adilhan nyalh hvvhdvvdtei l blguidee ta nariigaa ersdelees l hamgaalj bna shvv dee yumnii naadah tsaadahiig bas bodoh l heregtei shvv
Арайл юмаа сонгуулиа болио энийг юмар байнга авдаг биш дараа жил гардуулмаар юмаа ядаж
Олоэгоо гардаж авах гээд дээл гоёлоо бэлдээд хүлээж байгаа ээжүүдийн сэтгэлийг яагаад хөсөрдүүлнэ вэ? Сонгууль болохоор цуглуулж болдог, бусдыг нь болохоор хааж боосон ямар бүтэхгүй бодлого явагдаад байгаам бэ
Odon uguhuur tsuglaj boldoggui songuuli boldog bas l shudarga bus niigem shuu
Guie soliorhiimaa songuulia bodood odoo ch oor yumand tolgoi ni ajillahgui l dee
ireh jil garduulj uguh ym bga biz dee. arai zugeer ugchihgui bailgui eslol tugudur gardaj avmaar bn
дараа жилийн ээжүүдтэй нэгтгээд өгчмөөр юмдөө
Tegeed hezee yaj ymar jurmaar olgoh ve
Ерөнхийлөгч зарлигаа гаргах байлгүй дээ, олныг хамруулж гардуулахгүй байхад л болно шүү дээ, одон авах ээжүүд дээлээ бэлдээд үр хүүхдүүд нь баяр хөөртэй хүлээж байхад ингэж боломгүй санагдаж байна, Алдарт эхийн одон бол хамгийн шударга, хамгийн сайхан төрийн дээд шагнал цаг хугацаанд нь гардуулсан нь зөв санагдаж байна.
Yu balairaad bgaa malnuud we tegwel songuulia bas hoishluulaachee
Ккк тэгдэ сонгуул зүгэр тэ
Kkk тэгдэ сонгуул зүгэр үү тэ
Хамгийн их уншсан