Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Их дэлгүүрийн таван давхраас дээш хүн нэвтрүүлэхийг хориглолоо

Б.ЦЭДЭВСҮРЭН

2020.06.07-ны өдөр нийслэлчүүдийн хувьд дурсан санах таагүй дурсамжтай өдөр болсон. Улсын их дэлгүүрийн барилгад гал гарч, нэлээдгүй хохирол амссан ч азаар хүний амь нас эрсдсэнгүй.

2020.06.08-ны өдөр. Өглөөний 10 цагийн үед Их дэлгүүрийн барилга дээр очлоо. Цагдаа нар барилгыг хамгаалалтад авч, гадуур нь түрээслэгчид цуглажээ. Галыг бүрэн унтраасан тул хамгийн түрүүнд Мэргэжлийн хяналтын байцаагч нар дэлгүүрийн барилгад нэвтэрч, үзлэг шинжилгээ хийж, цаашид дотор нь орж ажиллах нөхцөлийг судалж, зөвлөмж гаргах учиртай аж. Өөрөөр хэлбэл, хаагуур явбал аюултай, хаана аюулгүй байна гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч нар тодорхойлдог гэсэн үг.

“Гал зургадугаар давхрын баруун талаас эхэлж гарсан” хэмээн дэлгүүрийн эрхлэгч хэлсэн ч зургадугаар давхарт хаанаас гал эхэлсэн байтугай ямар үйл ажиллагаа явуулж байсан нь ч танигдахаа больтлоо бүрэн галд автжээ. Мөн их дэлгүүрийн барилгын голын гонхны хэсэг болоод урсдаг шаттай ойр хэсгүүдэд дөрөв, тавдугаар давхарт гал ноцсон харагдана. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн байцаагч нар Их дэлгүүрийн эрхлэгч, инженер, хамгаалалтын албаны дарга зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй шалгалт хийж байв.

Нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр давхарт угаар үнэртэж, бараа бүтээгдэхүүн тортог болжээ. Харин тавдугаар давхрын зарим хэсэгт гал орсон байв. Гал унтраах усны хоолойг ажиллуулснаас гадна хэрэглэсэн галын хорнууд энэ тэнд харагдана. Гэвч томоохон байгууламжид галын жижиг хор үр дүн багатай гэдгийг энэхүү нөхцөл байдал батлах шиг. Тиймээс “хэзээ ч гал гарах юм” гэх хэнэггүй зангаа орхиж, галын хор, усны хоолой зэрэгт үргэлж ач холбогдол өгч, үзлэг хийж баймаар...

Зургадугаар давхар тэр гэх тэмдэггүй болсон ч долдугаар давхар дахь хоолны газарт гал бага оржээ. Бүр идэж амжаагүй хоол ширээн дээр харагдана.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн байцаагч нар үзлэг, шалгалт хийж дууссан даруйдаа зөвлөмж гаргаж, Их дэлгүүрийн холбогдох албаны хүмүүст болоод хамгаалалтад гарч буй цагдаа нарт танилцуулсан юм. Ингэхдээ, “Ачааны лифт болон шатыг ашиглахгүй байх, голын урсдаг цахилгааны шатнаас хааш хаашаа хоёр метрийг битүүмжлэх, тавдугаар давхраас дээш хүн нэвтрүүлэхгүй байх” зэргийг зөвлөлөө.

Энэхүү зөвлөмжийн дагуу “Номин”-гийнхан цагдаа нартай хамтран нэгдүгээр давхрын түрээслэгч нарыг бүртгэж, дотогш нэвтрүүлэн эд хөрөнгийг нь хүлээлгэн өгөх арга хэмжээ авч ажиллаж байна. Цаашид давхар бүрийн түрээслэгч нарыг үе шаттайгаар дотогш нэвтрүүлж, эд хөрөнгийг нь хүлээлгэн өгөх ажиллагааг зохион байгуулах юм байна.

Харин барилгыг цаашид хэрхэх талаар Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндон “Нэгэнт гал гарсан, багагүй хохирол амссан байгаа учраас хянаж шалган, барилгатай холбоотой бүхий л бичиг баримтыг байгууллагаас нь гаргуулж, бусад мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн барилгыг хэрхэн хамгаалалтад авч, засаж янзлан хэвийн үйл ажиллагаа явуулах зөвлөмжийг хүргүүлнэ” гэсэн юм. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

2 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Mundag bnaa Nisleliin mergejliin hyanaltiihan
Хамгийн их уншсан