Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Наоми Ваттс Диана гүнжийн дүрийг бүтээж байна

Австралийн жүжигчин Наоми Ваттс Диана гүнжийн тухай  шинэ кинонд тоглож буй. Диана гүнжийн олноос нууж явсан хайр сэтгэл, далд амьдралыг тус кинонд өгүүлэх ажээ. Түүнийг Пакистан гаралтай эмч Хаснат Хан хэмээх эрэгтэйтэй амрагийн холбоотой байсныг нас барсных нь дараа олон нийт мэдсэн билээ. Тэгвэл тэдний дурлалын түүхийг тус кинонд харуулахаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэл, папаррацын байнгын хараа хяналт түүнийг хэрхэн залхааж ядрааж байсан тухай ч үзүүлэх ажээ. Ингээд киноны зураг авалтын талбайд Наоми Ваттс хэрхэн Диана гүнжийн дүрийг бүтээж буй зургаас хүргэе.

Диана гүнжийг паппарацууд хэрхэн дагаж мөрдөн, амар заяаг нь үзүүлдэггүй байсныг кинонд харуулах нь.



Бодит амьдрал дээр түүнийг иймэрхүү нөхцөл байдал байнга дагадаг байв.

Энэ хэсэгт Диана гүнжийн хайр сэтгэлт залуу Хаснат Хантай уулзаж буйг гаргажээ


Диана гүнж нас барахаасаа нэг сарын өмнө Хаснат Ханаас харилцаагаа тасалжээ. Тэрээр дурлалт залуутайгаа гэрлэхийг мөрөөдөж байсан ч  Хаснат Хан хэвлэлийн хэт их анхааралд орохыг хүсээгүй гэдэг.

Хаснат Хан бол Диана гүнжийн цорын ганц үнэнч хайр сэтгэл байсан хэмээн түүний туслах Пол Баррель хожим нь өөрийн дурсамж номд бичсэн байдаг.

Гүнжийн хайрыг татсан Хаснат Хан бодит амьдрал дээр ийм хүн байдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан