Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2021 ОНЫ I САРД НИЙЛҮҮЛЭХ КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ДАЛЯНИЙН ТАВААРЫН БИРЖИД 181.9 АМ.ДОЛЛАР ХҮРЭЭД БАЙНА

БНХАУ-д 2021 оны нэгдүгээр сард нийлүүлэх коксжих нүүрсний фьючерс үнэ Далянийн Таваарын биржид даваа гарагийн байдлаар тонн тутамд 1246 юань буюу 181.9 ам.доллар орчимд байна.

Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сараас хойших фьючерс гэрээнүүд дундаа хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байгаа юм. Харин есдүгээр сард нийлүүлэх Австралийн коксжих нүүрсний тонн тутмын үнэ 113 ам.доллар байгаа юм. Цар тахлын хүнд үеэ өнгөрөөсөн БНХАУ гангийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж эхлээд байна. Долоодугаар сард гэхэд гангийн нийт гарц нь дээд түвшинд хүрч өсжээ. Үүнтэй зэрэгцээд коксжих нүүрсний эрэлт нэмэгдэж байна. Долоодугаар сард гэхэд БНХАУ-ын коксжих нүүрсний импорт сарын дүнгээр 17.8 хувиар нэмэгджээ.

 

Эх сурвалж: bloombergtvmongolia

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан