Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Засгийн газар ​Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгохыг дэмжжээ

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох асуудлыг танилцуулж, Засгийн газар дэмжсэн байна. 

МАН 2020 оны Их хурлын сонгуульд орохдоо ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэгвэл Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулах ажлыг судлах ажлын хэсэг байгуулсан бөгөөд Барилга хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд саналаа танилцуулж, Засгийн газар дэмжжээ. 

Үүнийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх аж. Бууруулах хоёр хувийн нэгийг бусад эх үүсвэрээс гаргах бол нэг хувийг Засгийн газраас гаргах аж. Гэхдээ хүүний бууралтад Цар тахлын нэг удаагийн хуульд хамрагдан зээлийн эргэн төлөлтөө зургаан сараар хойшуулсан иргэд хамрагдахгүй байх зохицуулалтыг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Irgedee alagchilsan shiidveriig l bainga gargah yum daa
Хамгийн их уншсан