Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Үерийн аюулаас бага насны хүүхдүүдийг аварсан ах, дүү хоёрыг “Шударга журам” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа.

Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нар нь үерийн аюулаас бага насны хоёр хүүхдийг хамгаалсан гавьяа байгуулжээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн нутагт орсон хүчтэй мөндөр, аадар борооны улмаас малчин Л.Батжаргалын гэр үерт автсан байна. Л.Батжаргалынд амрахаар очоод байсан 15 настай Гурвансайхан, 13 настай Галбадрах нар нь гэрийг нураахгүй байх арга хэмжээ авч, гэрт байсан 2, 3 насны хүүхдүүдийг уснаас хамгаалж, үерт автсан гэрээс эсэн мэнд гаргажээ.

“Та хоёрын эрэмгий зориг тэвчээр чинь хүн бүрт үлгэр дуурайл болж, хүндлэл төрүүлэх болно”

Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сайхан сэтгэлт, чин зоригт хөвгүүд Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа. 45 минутын турш үргэлжилсэн хүчтэй аадар бороо, үерийн урсгалтай тэмцэлдэн бусдын амь насыг аюулаас зайлуулахын төлөө чармайн зүтгэсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарт эр зориг, шударга зан чанарынх нь төлөө, хүүхдүүдийн амь насыг аюулаас аварсных нь төлөө талархал илэрхийлж, “Шударга журам” медаль гардуулж байгаа юм.

Хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, үерийн аюултай амь насаа үл хайхран тэмцсэн Та хоёрын эрэмгий зориг тэвчээр чинь хүн бүрт үлгэр дуурайл болж, хүндлэл төрүүлэх болно. Эрдэм номд хичээнгүйлэн суралцаж, эрдэмт багш нараасаа их зүйлийг сурч мэдэж аваарай. Эцэг эхдээ тустай, эх орондоо ачтай сайн хүмүүс болж хүмүүжээрэй. Баяр хүргэе!” гэлээ.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан