Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Леонардо ди Каприо, Тоби Магуайр, Том Харди нар хамтарсан бүтээл туурвина

Холливудын хамгийн алдартай одууд болох Леонардо ди Каприо, Тоби Магуайр, Том Харди нар нь “Warner Bros”-ийн санхүүжүүлэх драм кинон дээр хамран ажиллах болжээ.

 Кинонд хулгайн ан, ховор амьтадын хууль бус тээвэрлэлтийг харуулах юм байна. Киноны санааг Том Харди гаргасан бөгөөд Өмнөд Африк болон дэлхийн бусад орнуудад хууль бус ан агнууртай тэмцдэг найз нарынхаа дурсамж дээр үндэслэн энэ киног хийхээр болжээ. Киноны нэрийг хараахан тогтоогүй байгаа ч хэв маягийн хувьд Содербергийн “Траффик” кинотой ойролцоо байх бололтой гэжээ.

 Энэ гурав кинонд ямар ч байсан продюсерээр оролцох бөгөөд өөрсдөө дүр бүтээх эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Ди Каприо, Харди хоёр “Эхлэл” нэртэй кинонд хамтран тоглож байсан. Магуайр, ди Каприо хоёр нь одоогоор “Агуу Гэтсби” нэртэй киноны зураг авалтанд хамтран оролцож байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан