Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ерөнхийлөгч Орхон аймгийн 266 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллаж, 266 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа. Тодруулбал, “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 14, Хоёрдугаар зэргийн одонг 252 ээжид тус тус хүртээлээ. Эдгээр ээжүүдийн дотор гурван ихэр хүүхэд төрүүлж Хоёрдугаар зэргийн одонгоо хүртэж буй Баян-Өндөр сумын иргэн Байгалмаагийн Цэрэннадмид байгаа юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч "Бидний хамгийн нандин эрдэнэ, хайр, бахархлын дээд болсон ЭХ хүний ач, гавьяаг төрийн хуулийн дагуу Алдарт эхийн одон өгч алдаршуулах нь нэг хэрэг. Харин тэдний цаг наргүй хөдөлмөр зүтгэлийг бодитоор үнэлж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой.

Эхчүүдийн нийгмийн хамгааллын асуудал төрийн бодлогод тусгалаа олох нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, боловсролын түвшинг ахиулах суурь хүчин зүйл болно. Ялангуяа хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжил, төлөвшил нь хамгаас чухал асуудал болоод байна.

Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, санаачилгатай ажиллаж байна.

Цаашид хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой өгөхийн хамт ээжүүдийн хөдөлмөр зүтгэлийг бодитойгоор үнэлж цэгнэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд  Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, цаашид бодит үр дүнд хүргэхийн төлөө шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Орхон аймгийн эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.

Эх сурвалж: МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан