Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ерөнхийлөгч Х.Баттулга сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Төв аймагт ажиллаж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй уулзлаа.

Тодруулбал, Батсүмбэр сумын нутаг дахь “Витафит Милк” ХХК-ийн сүү хүлээн авах цэгт зочилж, тус суманд эрчимжсэн аж ахуйн эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзав.

Үндэсний үйлдвэрлэгч “Витафит Милк” ХХК нь малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдээс сүү хүлээн авах цэгүүдээ фермерийн аж ахуй хөгжсөн Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад дэд бүтэц түшиглэн байгуулсан бөгөөд эдгээр цэгүүд хоногт 100 мянган литр шингэн сүү хүлээн авч, хөргөх хүчин чадалтай байна. Улмаар хөргөсөн сүүг Улаанбаатар хот руу татаж, Монголдоо хамгийн олон буюу 70-80 нэр, төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Улмаар тус компани Монголд үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд экспортлох зорилт дэвшүүлж, сүүлийн хоёр жилд Баянхонгор, Өвөрхангай аймгуудад сарлагийн сүүний үйлдвэрүүдийг байгуулаад байна. Сарлаг нь уулархаг нутагт амьдардаг онцлогтой учраас сарлагийн сүүгээр тослог, уураг өндөртэй органик цөцгийн тос, аарц үйлдвэрлэж, гадаадын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа талаараа “Витафит Милк” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Болорсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Түүнчлэн Монгол орны нийт тэмээний 45 хувь нь нутагладаг Өмнөговь аймагт сүүний үйлдвэрээ байгуулж, ингэний сүүгээр хийсэн бүтээгдэхүүнийг экспортлохоор ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр орон нутагт үйлдвэрээ байгуулснаар Улаанбаатар хот руу хийх тээвэрлэлтийн зардал, цаг хугацаа хэмнэх өндөр ач холбогдолтойг онцолж байв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Батсүмбэр сумын иргэн А.Болдбаярын үхрийн фермерийн үйл ажиллагаатай танилцлаа.

А.Болдбаярын аж ахуй нь 20 саалийн үнээтэй бөгөөд зуны улиралд өдөртөө 160 литр сүү, өвлийн улиралд өдөртөө 80 литр сүүг үйлдвэрлэж, “Сүү” ХК, “Витафит Милк” ХХК зэрэг томоохон үйлдвэрлэгчдэд нийлүүлж байна. Үүнээс гадна малын тэжээлээ өөрийн эзэмшил газарт тарьж, өөрийн аж ахуйн хэрэгцээг хангахаас гадна бусад аж ахуйд бэлтгэн нийлүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм.

Фермерийн аж ахуй эрхлэгч А.Болдбаяр зуны улиралд сардаа 3-3.5 сая төгрөгийн орлого олдог бол өвлийн улиралд зарлага нь орлогоо давдаг бэрхшээл учирдаг байна.

Иймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”-ыг баталсан нь эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн хувьд баярт мэдээ болж байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн 80-90 хувь нь эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, амьдралаа залгуулж байгаа бөгөөд сүүний урамшууллыг малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид олон жил хүлээсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хөдөө аж ахуйн сайд байхдаа энэ ажлыг санаачилж байсан нь ийнхүү ажил хэрэг боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан