Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ: БНХАУ-ын 5 иргэнээс халдвар илэрсэн

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын ААН-ын хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд ОХУ-д саатсан БНХАУ-ын 160 иргэнийг БНХАУ-руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн.

Энэхүү нислэгийг Боинг 767 маягийн агаарын хөлгөөр үйлдэж “Буянт-Ухаа” ОУНБ-д түлш цэнэглэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буухгүй байхаар зохион байгуулагдсан. Мөн зорчигчдод ОХУ-д шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьсан. Гэвч Хөх хотод Ковид-19 вирусийн шинжилгээ авахад БНХАУ-ын 5 иргэнээс халдвар илэрсэн байна.

Энэ төрлийн нислэгийг БНХАУ-ын ИНЕГ-ийн зөвшөөрлөөр хийгддэг ба одоогийн байдлаар нислэг үйлдэж байгаа компаниудаас Ковид-19 халдвартай зорчигч илэрсэн гэсэн үндэслэлээр Ethiopian Airlines (5 долоо хоног), China southern (5 долоо хоног), Saudi Arabian Airlines (1 долоо хоног), Vietnam Airlines (1 долоо хоног) болон МИАТ Mongolian Airlines (1 долоо хоног)-ийн нислэгүүдийг түр зогсоосон.

МИАТ ТӨХК нь Ковид-19 вирусийн халдвар илэрснээс хойш үйлдэж буй бүх захиалгат болон тусгай үүргийн нислэг бүрийн дараа агаарын хөлгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монгол Улсын ХӨСҮТ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын ХӨСҮТ, ЗӨСҮТ-ээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохих дүрэм, журмын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, жирийн үед 6 сар тутамд сольдог агаарын хөлгийн шүүлтүүрийг нислэг тутамд солин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Дээрх нислэгт ажилласан МИАТ ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүн Ковид-19 шинжилгээ өгч халдваргүй гарсан болно.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК

2 Сэтгэгдэл
бичиг үсэг тайлагдсан тархины түгжээ нь тайлагдаагүй хүний л асуудаг асуулт байна.сайхан асуужээ.ахиад унш,бас дахин унш тэгвэл бага сага ойлгож магад.тэгээд бүүр ойлгохгүй бол ахиад 1-р ангиасаа сурдаг юм уу яадаг юм.тэгээд ч ойлгохгүй бол зүгээр л хараад өнгөрч сурах хэрэгтэй байх .тэгээд бүр хуруу загтнаад байвал төмс,лууван хураадаг ч юм уу арай бодитой биетэй ажил хийж сур тэгвэл илүү дутуу мэдэхгүй юм аа бичих ээ аяндаа болино.Амжилт .ккк
Mongolchuudaa tatahgui yuun China ve?

Хамгийн их уншсан