Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ундармаад зөвхөн ЖДҮ сангаас өөрийн хамаарал бүхий ААН-д зээл олгуулсан хэргээр ял оногдуулсан гэв

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Ундармааг Жижиг дунд үйлдвэрийн сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, тус шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
Тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хэргийн оролцогч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд:
Шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ундармаад нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд “Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ”-г хуульчилсан бөгөөд 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх ... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. ...” гэж заасны дагуу тус шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр бөгөөд шүүх гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрээ гаргадаг, хуулиас давсан шүүхийн шийдвэр гэж байхгүй юм.
Жич: Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр нийтэлж буй Капитал банктай холбогдох үйлдэл дээрх хэрэгт огт хамааралгүй болно.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

1 Сэтгэгдэл
900 саяыг 40 саяаар хаачихдаг азтай л хүн юм даа. ЖДҮ--ээс ч илүү том хэрэг цаана нь байгаа биз дээ.
Хамгийн их уншсан