Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМГЭНЭЛ

Ардчилсан хувьсгалын анхдагч, 1989 оны өвлөөс олны дунд “Ховдын” хэмээн алдаршсан Доноровын Хархүү хүнд өвчний улмаас бурхны оронд одож хүнд гарз тохиолоо.

Ховд аймгийн Монголын Ардчилсан Холбоо, Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг тэрвээр 1947 онд Ховд аймгийн Мөст суманд төрж бага дунд сургууль, Багш нарыг бэлтгэх сургууль төгсөн 1971-2019 он хүртэл Ховд аймгийн Булган сумын соёлын төв, аймгийн Цагдаагийн хэлтэс, Хөгжимт жүжгийн театр, Ховд хотын Хот тохижилтын контор, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын харьяа Иргэний танхим зэрэг газруудад үр бүтээлтэй ажиллаж, аймаг улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан эрч хүчтэй эрхэм хүмүүн, иргэдийн итгэлийг олонтоо хүлээсэн баг, сум, хот, аймгийн Хурлын зарчимч төлөөлөгч байлаа.

Талийгаач улс төрийн шинэчлэлийн бодитой санал санаачлагууд удаа дараа дэвшүүлж, иргэний нийгмийн төлөвшүүлэхийн төлөө үйл хэргийн эрчмээрээ журмын нөхдөдөө үлгэр дууриал болсон юм.

Түүний цуцалтгүй соён гэгээрүүлэгч, үнэнч шударга, ажилсаг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

1 Сэтгэгдэл
Ум ма ни бад ми хум
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2021.01.21