Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
УДБЭТ-аас "Бахчисарайн оргилолт булаг" балетыг сошиал хуудсаараа хүргэнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын зүгээс өнөөдөр буюу 2020.11.19-ний 17:00 цагаас Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" балетыг фэйсбүүк хуудсаараа шууд /live/ хүргэх гэж байна.

Эрхэм та бүхэн мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг хүндэтгэн биелүүлж, гэр бүл, эх орноо хайрлан хамгаалаарай.

"Бахчисарайн оргилолт булаг" балетын тухай товчхон: 

Б.Асафьевын хөгжим дээр зохиолч Николай Волков "Бахчисарайн оргилолт булаг" балетын цомнолыг Оросын алдарт яруу найрагч А.С.Пушкиний ижил нэртэй найраглалаас сэдэвлэн бүтээжээ. Анх 1823 онд тухайн үеийн Кировын дуур бүжгийн эрдмийн театр буюу одоогийн Марийнскийн театрт тоглож байв.

Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Гирей хаан дурлалт бүсгүй Мариягийнхаа дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд гашуудан уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байжээ. Энэхүү балетад Гирей хааны тэргүүн татвар эм Зарема хааныг харамлан Мариягийн амийг хөнөөгөөд өөрөө хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг өгүүлдэг билээ.

Энэхүү балетийг 1956 оны 6-р сарын 18-ны өдөр Монголын анхны балетмастер И.М.Хабаева УДБЭТ-ын тайзнаа анх тавьсан түүхтэй. Энэхүү бүтээл нь Монголын хамгийн анхны бүрэн хамжээний мэргэжлийн балет юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан