Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМГЭНЭЛ

 

Ардчилсан хувьсгалын анхдагч бидний анд Пунцагийн Буяндалай маань бурхны оронд одож, хүнд гарз тохиолоо.

П.Буяндалай нь 1961 онд Архангай аймгийн Өгийнуур суманд төрж,1978 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль төгсөн улмаар ЗХУ-д ТМДС-д барилгын нарийн мэргэжил эзэмшсэн байна.

Тэрвээр 1981 оноос ажил хөдөлмөрийн гараагаа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсээс эхлэж 1987 он хүртэл иргэдийн амгалан тайван байдлын төлөө зүтгэхдээ зав чөлөөчлөн Хууль цаазны дунд сургууль төгссөн хичээнгүй нэгэн байлаа.

П.Буяндалай нь 1987-1990 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын АДХГЗ-ны нарийн бичгийн даргаар ажиллах үедээ ардчилсан үзлийг шууд хүлээн авч, их үйл хэрэгт эхнээс нь манлайлан МоАХ-ны салбар зөвлөлийг сумандаа анх байгуулсан гавьяатан билээ.

Түүний ажил хөдөлмөрийн товчоон баялаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн менежер, Аймгийн захиргааны дэс түшмэл, Жавхлант сумын Засаг дарга, Авто тээврийн үндэсний төвийн салбарын байцаагч, менежер гээд сүүлийн 20 гаруй жил түмний өмнө хүлээсэн үүрэг бүхнээ талийгаач маань нэр төртэй гүйцэтгэн журмын нөхдөдөө үлгэр дууриал болсон юм.

Энгэрт нь гялалзах бахархалт одон тэмдгүүдээс илүүтэй эгэл мөртлөө тэсрэлттэй зан, нөхөрсөг чанар, тууштай байдал нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Журмын нөхрийнхөө гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Талийгаач маань бурхны хутаг олох болтугай.

 

МоАХ-ны ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2021.01.21