Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан хөдөлгөөний Ой ЮУ, ХУВЬСГАЛЫН ой ЮУ?

Ардчилсан хөдөлгөөний Ой ЮУ, ХУВЬСГАЛЫН ой ЮУ?
С.Цогтсайхан

1989 оны 12 дугаар сарын 10-нд анхны цуглаан болжээ.  
1989-1990 онд Монголд юу болсон бэ? Өлсгөлөн, цуглаан, жагсаал, ардчилал, хүний эрхээр хүн бүхэн өвчлөөд л...
Жинхэнэ чөлөөт сонгууль явуулах болж бид жинхэнэ хүмүүс болсон. Одоо энэ үйл явдлын 10 жилийн ой болох гэж байна.  Энэ ойн түүхэн ач холбогдлыг ухаарч байгаа хүн тун цөөхөн. Ойг тэмдэглэх ёстой юм уу, үгүй юу.  Ашиг нь юунд байна. Энэ асуудал хоёр жилийн өмнө УИХ-аар орж байсан.  Ярьж, ярьж  “1990 онд Монгол улсад ардчилсан хөдөлгөөн болсон байна” гэж дүгнэсэн. Харин хуульч Б.Чимид гуай: “Ардчилсан хувьсгал болсон юм” гэж ганцаараа хэлж, зүтгээд дийлээгүй. Ингэхээр бид ирэх арванхоёрдугаар сард ардчилсан хөдөлгөөний 10 жилийн ойг тэмдэглэх юм байна. Бид чинь хөдөлгөөн, хувьсгал гэсэн хоёр үгийнхээ утгыг гүйцэд ойлгоогүй явна.

Нийгмийн систем өөрчлөгдөж, урьдахаасаа огт өөр хөгжлийн зам сонгох процессыг хувьсгал гэдэг. Хувьсгалыг ямар нэгэн хөдөлгөөн хийдэг. Жишээ нь Октябрийн социалист хувьсгалыг хийсэн хөдөлгөөн нь большевик, коммунист нам юм. Харин Монголын ардчилсан хувьсгалыг хийсэн хөдөлгөөн нь МоАХ. Революция, движение гэдэг хоёр үгийн ялгааг бид сайн мэднэ.
Ард түмнийг нийтэд нь хамарч чадсан бол хувьсгал болдог. Хэрэв хөдөлгөөний ойг тэмдэглэнэ гэж төр үзэж байгаа бол МоАХ-ны 10 жилийн ойг тэмдэглэнэ гэсэн үг. Ард түмнийг нийтэд нь хамарч, дэлхийн чихийг дэлдийлгэсэн аугаа том үйл явдлыг ингэж нэгэн байгууллагын ой мэт болгон явцууруулах хэрэггүй юм.
Ардчиллын хэдэн банди нар өөрсдийгөө дөвийлгөх гэж байна гэж МАХН үздэгээ болих цаг болсон. Үндсэн хуулинд Монгол улс ардчилсан тогголцоот улс байна гээд заачихсан. Энэ аугаа том заалтыг АИХ-ын депутатын 95 хувийг эзэлж байсан МАХН-ын гишүүд оруулж баталсан. Ингэхээр МАХН өөрөө ардчиллын үйл хэрэгт онцгой том гавьяа байгуулсан нам юм.
Монголын ард түмэн МАХН, МҮАН, МСДН болон бусад намтайгаа хамт ардчилсан нийгэм рүү хөл тавьсан нь яах аргагүй хувьсгал юм.  Би ардчилсан, чи коммунист гэсэн яриа шинэ Үндсэн хууль батлагдснаас хойш утга  учраа алдсан. 
Коммунист чиг баримжааг сонгосон 1921 оны Ардын хувьсгалын ойг бид улсын наадмын хэмжээнд тэмдэглэдэг. Гэтэл тэр чиг баримжаагаа үндсээр нь өөрчлөөд 10 жил өнгөрчихөөд байхад  бид хөдөлгөөн, жагсаал болсны 10 жил   гэж яримааргүй байна. Ардчилсан хувьсгал бидэнд  их юм өгснөөс хамгийн  том нь тусгаар тогтнол билээ. 1911 онд олсон автономит эрхээ 1990 онд бүрэн болгож баталгаажуулсан. Монголчуудын олон зуун жил хүлээсэн тусгаар тогтнол ирсэн. Оросоос өөр улс дэлхий дээр байдгийг бид мэдэж, Монгол гэж улс ертөнц дээр байдгийг дэлхий мэдэж, талын монгол үүдээ нээж, дэлхий ээж  гараа дэлгэсэн их үйл явдал том баяр билээ. Энэ хувьсгалын үнэ цэнийг дутуу үнэлбэл эрх чөлөө ямар үнээр олдсоныг хойч үе минь мартах болно.
Нэг малчны амнаас: “Малыг эргээд нийгэмчилье” гэсэн үг гарваас бидний хийсэн хувьсгал буруу байжээ гэж дүгнэе. Энэ олон намаас нэг нь: “Хуучин тогтолцоондоо шилжье” гэж ярьж байгаа бол буруу зам сонгожээ гэж үзье.
Хувьсгал гэхээр заавал буу барьж, хүн алж, дайн хийдэг юм биш. Секс хувьсгал ч гэж байдаг. Тайван замаар том хувьсгал хийж болдгийг Монголын ард түмэн харуулсан. Энэ хувьсгалыг дутуу үнэлбэл Чингисийн тухай шүлэг бичсэн Чойномыг шоронд хатааж алсан нийгэмд бид амьдарч байсныг хэн ч санахгүй өнгөрнө. Сонгуулийн нэг тойрогт нэг л хүн өөрөө өөртэйгээ өрсөлдөөд өөрөө ялдаг байсан инээдтэй эмгэнэлт тогтолцоог хэн ч мэдэхгүй өнгөрнө. Бид ямар аймшигт нийгэмд амьдарч байснаа мартаж болохгүй.
Бид хувьсгал хийж, юу олж авснаа үргэлж санаж явах ёстой. Санаж явахын тулд Ардчилсан хувьсгалын ойг ардчилсан төр байгаа юм бол, хойшдоо байх л юм бол, хэрэв энэ улсад төрийн бодлого гэж юм байдаг юм бол жил бүхэн хийх хэрэгтэй.
Ардчилсан хувьсгалыг Ардчилсан холбооныхонд өмчлүүлж болохгүй. Алхам бүр нь, алдаа оноо бүхэн нь нийт ард түмний минь ардчилал, эрх чөлөөний төлөө хийсэн хувьсгал юм.
1999 он
 

1 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2021.01.21