Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Focus” VS “Corolla”-гийн аль нь илүү борлуулалттайгаа үзнэ


Форд Фокус
“Форд Мотор” компани өөрийн “Focus” суудлын тэргээ энэ оны хамгийн гүйлгээтэй машин болж, “Тоёота” компанийн “Corolla”-г борлуулалтаараа давж гарна хэмээн мэдэгдэж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар  тус компани 489 616 ширхэг “Focus”  машин худалдаалаад байгаа гэнэ. Энэ нь Тоёота Короллагаас даруй 27 мянгаар илүү байгаа юм. Дээрх мэдэгдлийг “Форд Мотор” компани Тайландад шинэ салбар үйлдвэрээ нээж байгаатай холбогдуулан гаргасан байна. Тус үйлдвэр жилд 150 мянган машин үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Тайланд, Вьетнам, Австрали гээд Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх юм байна. 109 жилийн түүхтэй “Форд” компани саяхан 350 сая дахь машинаа үйлдвэрлэсний баяраа тэмдэглэсэн билээ. 

Тоёота Королла
Харин “Focus” машины тухайд “Ford”-ийн ихээхэн найдвар тавьж буй уг суудлын тэрэг 100 гаруй оронд худалдаалагдаж буй. Тэр дундаа АНУ-д борлуулалт сайтай байгаа бөгөөд энэ оны эхний хагаст гүйлгээ нь 31 хувиар өсчээ.  Гэхдээ Тоёота Королла одоо ч АНУ-д хамгийн борлуулалт сайтай машинд тооцогдсоор байна. Энэ загварын машинаас америкчууд хагас жилийн дотор 27500 ширхэгийг худалдан авчээ. Дэлхий нийтийн хэмжээнд ч Короллагийн эрэлт сайн байгаа юм. Гэхдээ энэ хоёр машины аль нь илүү борлуулттайг оны эцэст жилийн нэгдсэн дүнгээр тодорхойлох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан