Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Элчин сайд Борбала Анна Обрушанскиг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нарын өнгөрсөн сард хийсэн цахим уулзалтын үеэр хэлэлцэж тохирсон ажлуудыг урагшлуулах, тодруулбал, хоёр улсын хамтын ажиллагааг соёл урлаг, боловсрол, спорт, хөдөө аж ахуй, усны менежмент, бизнесийн чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй Биокомбинат-ыг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь чухал байгааг тэмдэглэж, Монгол орны говийн бүсэд барьж буй төмөр замыг дагасан 1000 км усжуулах хоолой татах судалгааг хийж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон талаар дуулгалаа.

Түүнчлэн соёл урлаг, спортын салбараа хөгжүүлж буй Унгар Улсын туршлагыг судалж, Монголд нутагшуулах, энэ чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцсон юм. Мөн Унгар Улсын Засгийн газраас жилд 200 монгол оюутанд олгодог тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж, уг хөтөлбөрөөр дамжуулан хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцаж буй салбаруудын хүний нөөцийг бэлтгэх нь зүйтэй гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсыг сайн мэддэг хүн Элчин сайдаар томилогдсон учраас хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, уулзалтын үеэр ярилцсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нарын цахим уулзалтын үеэр яригдсан ажлуудын талаар мэдээлэл авсан гэдгээ хэлж, дээрх төслүүдийг ажил хэрэг болгохын тулд ойрын хугацаанд уулзаж, ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд ойн хүрээнд хамтран төлөвлөж байсан ажлуудыг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлсэн билээ.

1 Сэтгэгдэл
Та бөөр, биеийн эд эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр эсвэл биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
Хамгийн их уншсан