Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Богд хаант Монгол улсын далбааг  “Ардчиллын ордон”-д хүндэтгэн заллаа

1911 оны  12-р сарын 29-ний өдөр Богд Жавзандамбыг Монгол улсын шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж, Богд Хаант  "Олноо Өргөгдсөн Монгол Улс" гэж  албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан  билээ.

Энэхүү  үйл  явдлыг  1990 оны Ардчилсан хувьсгалтай жишихүйц  улс төрийн үйл явдал хэмээн үзэж, 1990 оны  Ардчилсан хувьсгалд оройлон  оролцож  явсан Шинэ дэвшилт  холбооны  журмын  нөхөд,  анхдагчид  Данжаадын Энхбат,  “Оточ ОДЬ” эмнэлгийн ерөнхий захирал  Пунцагийн  Баатар  нар  болон  Бурханч Лам Б.Санжаасүрэн , уран хатгамалч  Ёндонгийн Батчулуун  захиралтай  “Хишиг Амазонка” ХХК-ийн хамт олон Богд Хаант Нэгдсэн  Монгол Улсын  төрийн  далбааг  ирээдүй хойч үедээ  сурталчлан таниулах  зорилгоор зохих ёс жаягийн дагуу  чинхүү  сэтгэлээ  гарган урласныг өнөөдөр морь цагт  “Ардчиллын ордон”-д хүндэтгэн заллаа.

 Угсаатан зүй судлаач доктор профессор  Х.Нямбуу  гуайн  “Монгол ёс  заншлын их тайлбар толь “Өнөөдөр” сонины  2017 оны 1-р сарын 5 –ны   дугаарт  доктор  С.Батчулууны “Монгол төрийн далбаа, туган дээрхи  соёмбоны билэгдэл” нийтлэл  зэрэг  түүхэн эх сурвалжуудыг судалж  дараах мэдээллийг  хүргэх нь зүйтэй гэж  байна.

1911 онд  Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд Жавзандамба Хааны  буулгасан зарлигт “Засгийн газрын өөртөө эзэрхэх эрх хэмжээ бүхий нь мөн тусгайлан далбаа байгуулж тусгаар эрх бүхийг илэрхийлбэл зохимой” гэж  тусгажээ.

Ингээд Монгол улсын тусгаар тогтнохын илэрхийлэл болсон төрийн далбаа, цэргийн туг далбааг бүтээж,тэдгээрийн өнгө зүс хэлбэр хэмжээ болон дагалдах бэлэгдлийн зүйлс / сүлд, бичиг үсэг /зэргийг тогтоосон байна. Түүнээс улсын далбааг 3 ам / нэг  хэсэг нь 70*70см / гал дэвсгэр нь шар , ишний эсрэг талд “ ум аа  хум”гэсэн үсэгтэй 3 улаан хэлтэй , дундаа Гуутай Бадамлянхуа бүхий соёмбо “Э” “Бам” үсгийг сайн сайхныг билэгдсэн ном / Ламаадан Гомбо , Санжаадан Сүрэн , Лүймүддонжи/ -оор барласан  дэвсгэр дээр урласан байна.

Монгол улсын төрийн далбааг мандуулах өдрүүдийг  Богд хааны зарлигт”Төрийн далбааг  жил бүрийн Цагаан сарын шинийн нэгнээс шинийн найман хүртэлх,  Майдар залах, өвлийн Бат оршил өргөх   өдрүүд болон  мөн түүнчилэн   төрийн баяр ёслолын үеэр  айл өрх, орд сүм,яам тамгын газруудын   гол  хаалганыхаа  дэргэд  өндөр модон ишинд өлгөж хийсгэнэ” гэж заажээ.

7 Сэтгэгдэл
Т1 юмнууд.1911 оний хувьсгалыг 1990 оныхтой зүйрлэхгүй шүү АН ын малнуудаа.1911 оных монголын төлөө.1990 оных колони орон болсоных гуйлгачин болсоных
эд нар феодализм руу гулах нь дээ.
Гахай Эрдэнэ нэг хошного арчих даавуутай болж дээ.
Баяр хүргье!
Америкт бэблглэчих вий дээ. Яана даа
Сайхан. сайхан.
Энэ тэнд туг далбаа мандуулж лам, ном гэж явах яах вэ. Улс эх оронд үүсээд байгаа нөхцөл байдалдаа дүгнэлт хийж шийдвэртэй арга хэмжээ аваач ээ.
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2021.01.21