Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

21 аймаг нь эрүүл, халдваргүй бүс болж байгаа тул өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн байдлаар шилжсэн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.

 “21 аймаг нь эрүүл, халдваргүй бүс болж байна. Иймд өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хэлбэрээр явах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаар үзлээ. Өнгөрсөн хугацаанд зургаан аймгийн есөн суманд халдвар бүртгэгдсэн. Халдвар бүртгэгдсэн газруудад сүүлийн өдрүүдэд дахин халдвар бүртгэгдээгүй. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд 29, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34 өдөр шинээр халдвар илрээгүй. Иймд аймгууд дотроо хэвийн горимд шилжих боломжтой байна” гэлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь бүх нийтийн бэлэн байдлын зэргээс сулруулсан хэлбэр бөгөөд хөл хорио биш зарим үйл ажиллагаа хязгаарлалттайгаар ажиллах боломжтой юм.

Нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоож байгаа хугацааг гурав гурван сараар сунгаад явах бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэн нь өмнөх 11 сарын хугацаанд мөрдөж байсны дагуу үйл ажилллагааны хязгаарлалтуудыг хийх юм байна. 

Сэлэнгэ аймгаас бусад аймгууд хэвийн амьдрал руугаа шилжих боломжтой болох бөгөөд аймгийн Засаг дарга нар халдварын эрсдлийг тооцож, үйл ажиллагааг хязгаарлах юм байна. 

 

2 Сэтгэгдэл
setgvvlchees asuult xariult awaxgvi zugtaad l ted chini ard tvmnii duu xooloi shte
ervvl mendiin medee ugnu ch gej parmaalddag boljee
Хамгийн их уншсан