Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Увс аймгийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

Увс аймгийн удирдлагууд удахгүй батлах ирэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт санал авах уулзалтыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй цахим уулзалт товлон хийжээ. Тус уулзалтад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл оролцож, тодорхой шийдэл бүхий саналууд хэлж, хамтран үр дүнтэй ажиллахаа нутгийн удирдлагуудад илэрхийлсэн байна. Түүний санаачилгаар Увс аймгийн брэндийн зөвлөл оны өмнө байгуулагдсан.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Иргэдийнхээ бизнес, ажлын байрыг дэмжихийн тулд бид ирэх жилүүдэд юу хийх вэ ёстой вэ гэдэгт төвлөрөн аймгийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ. Бид том газар нутагт тархай бутархай суурьшдаг. Энэ сийрэг байдал төрөлжилт, төвлөрлийг дэмждэггүй. Гэтэл орчин үеийн эдийн засаг ашиг их байхыг, түүний тулд массаар үйлдвэрлэж, хөдөлмөрөөр төрөлжиж, төвлөрхийг шаарддаг. Энэхүү чиг хандлагыг л зөвөөр ойлгож удирдахгүй бол ирэх жилүүдэд ч Монголын хөдөө орон нутгийн хөгжилд үсрэнгүй өөрчлөлт гарахгүй гэж ойлгодог. Ийм учраас гайхаад суух бус гарц шийдлийг дор бүрнээ эрэлхийлж, хайх цаг. Физик, хатуу дэд бүтцээрээ нэгдэж, дэмжиж чадахгүй бол софт, зөөлөн дэд бүтцээр нэгтгэх брэндийг бий болгоход анхааръя. Ийм учраас Увс аймгийн брэндийн зөвлөлийг байгуулах саналыг тавьсан юм. Өөр нэг анхаарах зүйл нь алс хол, логистик-тээврийн хүндрэлээ давахын тулд тогтсон, том үнэ цэнийн сүлжээнд бизнесүүдээ, иргэдээ холбоход тал талаасаа анхаарна гэсэн төлөвлөгөөтэй байна” гэж тодотгон хэлэв.  Түүний хэлсэн санал, шийдлийг аймгийн удирдлагууд дэмжиж буйгаа илэрхийлж, хамтдаа иргэдийнхээ бизнес хийх замыг зассан, ажлын байрыг дэмжсэн ажлуудад ирэх дөрвөн жилд анхаарахаа хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан