Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжсэн билээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг эхлэхтэй зэрэгцэн мөн оны дөрөвдүгээр сарын 23-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хэдхэн хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 29-нд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн багц хуулийг хэлэлцэхийг холбогдох байнгын хороо дэмжээгүй юм.  

Түүнээс хойш хоёр хуулийн төслийг нэгтгэх үү эсвэл аль нэгийг нь цааш хэлэлцээд явах уу гэдэг тодорхойгүй байсаар өмнөх парламентын бүрэн эрх дуусгавар болсон. 

Эцэст нь Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ буцаан татсан юм. 

Ийнхүү удаа дараа хойшилсоор дараа онтойгоо золгосон Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг эхэллээ. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгээр нэмсэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгож тусгасан байна Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг зохицуулж өгчээ.

Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны бус есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг дөрвөн жил болгон өөрчилж, гишүүдэд тавих шаардлагад эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байхаар, мөн шүүгч, хуульчаас гадна эрдэмтэн байхаар нэмж зохицуулсан байна.

Түүнчлэн шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, шүүхийн төсвийг бууруулахгүй байх, шүүхийн судалгаа, шинжилгээ, сургалтын асуудал хариуцах чиг үүрэг бүхий Судалгаа, сургалтын хүрээлэнтэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан болохыг уг хуулийн төслийн танилцуулгад дурджээ. 

Мөн хуулийн төсөлд шүүгчид хүлээлгэх хариуцлага, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процессыг тодорхой болгож, шүүгчид тавих болзол шаардлагыг өндөрсгөх, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр шүүгчийг шилжүүлэн томилох, албан тушаалаасаа өөрчлөгдсөн шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зохицуулалт, шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах зохицуулалтыг тусгасан байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан