Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын асуудлаар хэлэлцүүлэгт оролцов Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно Нийслэлийн үнэт цаас гаргах ажлын хэсгийг Ж.Сандагсүрэн ахална Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа Н.Түвшинбаяр: Олимпизм нь гаргасан зардлаасаа илүү их үр өгөөж, үр дүн өгдөг соёл, боловсрол, хүмүүжлийн цогц элемент билээ Ерөнхий сайд Куба улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтын цахим бүртгэл 3 дугаар сарын 1-нээс эхэлнэ Боловсрол, шинжлэх ухааны салбарынхан төрийн дээд шагнал хүртлээ "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил,хариуцлага" эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар хурал боллоо Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төсөл хэрэгжүүлнэ
АНУ-ын Засгийн газраас Монголд 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олголоо

АНУ Олон Улсын Хөгжлийн Агентлагаар (ОУХА)  дамжуулан Монгол Улсын Сангийн яамтай хийсэн хоёр талын хамтарсан гэрээндээ 8.5 тэрбум төгрөгийн (3 сая ам. доллар) өргөтгөл хийж гарын үсэг зурсан талаар тус улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Энэхүү санхүүжилт нь Монгол Улсад эдийн засгийн сайн засаглал, найдвартай, үр ашигтай, хямд эрчим хүч болон тогтвортой, хувийн хэвшил тэргүүлсэн өсөлтийг дэмжих зорилготой аж. Нэмэлт санхүүжилт нь 17 жилийн түүхтэй гэрээнд оруулсан АНУ-ын хувь нэмрийн нийт дүнг 360 тэрбум орчим төгрөгт (126 сая ам. доллар) хүргэж байна.

“АНУ болон Монгол Улс хүртээмжтэй ардчилсан засаглал, жижиг, дунд үйлдвэрлэлийн өсөлт, тогтвортой санхүүжилт бүхий эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хамтын зорилготой. Анд нөхөр, гуравдагч хөршийн хувьд АНУ нь Монгол Улсын сайн засаглал, эдийн засгийн өсөлт, бүрэн эрхт байдлыг дэмжсээр байх болно. Энэхүү урт хугацааны гэрээг өргөжүүлж буй нь АНУ-Монголын стратегийн түншлэл хэрхэн эерэг нөлөөг бодитоор үзүүлж байгааг харуулсан хамгийн ойрын жишээ” гэж Элчин сайд Майкл Клечески хэллээ.

Хоёр талын өргөтгөсөн гэрээ нь жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг өсгөх, төрөлжүүлэхэд туслах болно. ЖДҮ-гсанхүүжилт авахад дөт байлгах болон компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдал ба хариуцлагын чадавхийг бэхжүүлэх сургалт явуулах, эмзэг бүлгийн аж ахуйн нэгжүүдэд бага хэмжээний тусламж үзүүлэх зэргээр ЖДҮ-ийн өсөлтөд таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө ОУХА төр болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах болно.

Түүнчлэн ОУХА нь чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэхэд чиглэсэн тогтвортой эрчим хүчний шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Монгол Улсыг эрчим хүчний хараат бус байдалд хүргэхэд дөхөм болох өрсөлдөх чадвартай, төрөлжсөн, орчин үеийн бөгөөд санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг бий болгоход энэ хөтөлбөр туслах юм.

Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам

 

1 Сэтгэгдэл
Google: by Enkhtur N
Хамгийн их уншсан