Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМГЭНЭЛ

Бидний журмын анд Даваажав овогтой Дагвадорж 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд ардчиллын үйл хэрэгт мөр зэрэгцэн хамтран зүтгэгч нөхдийн өмнөөс гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Талийгаач 1964 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1982 онд Мөрөн хотын арван жилийн дунд сургууль, 1987 онд ПДС-ийг Хүнсний технологич мэргэжлээр тус тус төгсчээ.

Тэрээр 1988-1991 онд ХААЯ-ны харьяа Хүнсний Эрдэм Шинжилгээний зураг төслийн институтэд хүнсний технологич инженерээр, 1991-2000 онд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрийн “Аянга”ХХК үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байв. Мөн 1991 онд “Үр тарианы хөврөлийг хэт авианы тусламжтайгаар амьдруулах” бүтээлээрээ патент авч, 1991 онд “Амьд ус” бүтээхэд эрдэмтэн С.Шагжтай хамтарч ажиллаж байв. Түүнчлэн 2000 онд төмөр замын Депод тосон шахуурга шинээр зохион бүтээжээ.

Д.Давгадорж нь Монгол улсад өрнөсөн ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд тэмцэж, эрх чөлөөт сайн цагийг авчралцсан анхдагч зүтгэлтнүүдийн нэг бөгөөд ХЭШЗТИнститутэд МоАХ-ны салбар зөвлөлийг үүсгэн байгуулж зохицуулагчаар ажиллаж, МоАХ-ны анхдугаар их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Ардчилсан намыг байгуулалцжээ.

Д.Дагвадорж нь МоАХ-ны анхдагчдын дунд “Хөвсгөлийн Ягаан Давга” хэмээн алдаршсан билээ.

Д.Дагвадорж нь Баянзүрх дүүргийн Ардчилсан холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 2013-2015 онд дүүргийн МоАХ-ны Тэргүүлэгч гишүүнээр, 2000, 2008, 2012 онд УИХ-ын сонгуулийн ухуулагчаар, 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ухуулагчаар, 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд 4, 25 дугаар хороонд АН-аас нэр дэвшигчдийн шадар туслахаар ажиллаж ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн болно.

Д.Дагвадоржийн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон түүхэн гавьяаг үнэлж 2001 онд “Эрх чөлөөний одон”, 2009 онд АХ-ын 20 жилийн ойн медаль, 2011 онд “Тусгаар тогтнолын одон”, 2012 онд Төрийн дээд шагнал “Алтангадас” одон, 2019 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнажээ.

Талийгаачийн эх оронч дайчин чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.

                                                                                     МоАХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ,

                                                                         БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН ХОЛБОО

1 Сэтгэгдэл
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан