Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа Н.Түвшинбаяр: Олимпизм нь гаргасан зардлаасаа илүү их үр өгөөж, үр дүн өгдөг соёл, боловсрол, хүмүүжлийн цогц элемент билээ Ерөнхий сайд Куба улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтын цахим бүртгэл 3 дугаар сарын 1-нээс эхэлнэ Боловсрол, шинжлэх ухааны салбарынхан төрийн дээд шагнал хүртлээ "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил,хариуцлага" эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар хурал боллоо Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төсөл хэрэгжүүлнэ А.Амбасэлмаа:Шинээр 30 тохиолдол батлагдсаны 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрлээ Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна Агаарын бохирдлыг 2021-2025 онд бууруулах төлөвлөгөөг танилцууллаа
Ардчилсан намын бүлэг Цэцийн дүгнэлтийг дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.01.25/ даваа гаригийн ээлжит хуралдаанаар

•Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт

•Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг гэсэн хоёр асуудлыг хэлэлцэв.

Үндсэн Хуулийн Цэцээс Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн гурван заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.  Тухайлбал,  0-3 настай хүүхдээ асарч байгаа эхэд тэтгэмж олгоод эцэгт бол олгохооргүйгээр хуульчилсан байна.  Уг нь улс төр, нийгэм, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй байх ёстой. Хүүхдээ асарч халамжлах үүргийн хувьд ч эх, эцэг хоёр тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх нь зүйн хэрэг.  Гэтэл 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг эцэг нь авах боломжтой тохиолдлуудад зөвхөн “тэтгэмж авах эх нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдол” хамаарч байгаа нь хүүхдээ асарч байгаа эцэг хүний хувьд эрхийг нь хязгаарласан байна гэж Цэц дүгнэжээ. Тиймээс дээрх хуулийн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэхийг гишүүд дэмжлээ. Харин Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд баталсан. Өмнөх хуульд Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог байсан. Хуулийн төсөлд  Авлигатай тэмцэх газрын дэд даргыг  дарга нь томилдог байна гэж оруулж хэлэлцэж байсан ч явцын дунд Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог байхаар хуульчилж баталсан. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан