Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа Н.Түвшинбаяр: Олимпизм нь гаргасан зардлаасаа илүү их үр өгөөж, үр дүн өгдөг соёл, боловсрол, хүмүүжлийн цогц элемент билээ Ерөнхий сайд Куба улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтын цахим бүртгэл 3 дугаар сарын 1-нээс эхэлнэ Боловсрол, шинжлэх ухааны салбарынхан төрийн дээд шагнал хүртлээ "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил,хариуцлага" эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар хурал боллоо Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төсөл хэрэгжүүлнэ А.Амбасэлмаа:Шинээр 30 тохиолдол батлагдсаны 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрлээ Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна Агаарын бохирдлыг 2021-2025 онд бууруулах төлөвлөгөөг танилцууллаа
ЭМГЭНЭЛ

Монголын Ардчилсан Намын ахмад зүтгэлтэн Жадамбын Оюунчимэг нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас нас нөгчсөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Талийгаач Оюунчимэг 1943 онд Хэнтий аймагт эцэг Ж.Жадамба, эх Г.Долгорсүрэн нарын ууган охин болон төрж, 1951-1961 онд Нийслэлийн арван жилийн лаборатори нэгдүгээр дунд сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшин тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын нийслэл Москва хотод Комсомолын сургуулийг төгсчээ.

Ж.Оюунчимэг МХЗЭ-ийн Төв хороо, Октябрын районы ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлд тасралтгүй ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэртээ гарчээ.

Тэрээр дөрвөн хүүхэд, 10 ач, зээ нарынхаа төлөө өөрийгөө бүрэн зориулан амьдарсан энэрэлт эмээ, 5 гуч, зээнцрийн өндөр эмээ байсан бөгөөд үр хүүхэд, ач зээ нарынхаа гарыг нь ганзганад, хөлийг нь дөрөөнд хүргэсэн эгэл жирийн атлаа эгэлгүй нинжин сэтгэлт нэгэн эмэгтэй байсан билээ.

Түүний эх орондоо он удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирснийг үнэлж, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2007 онд МҮЭ-ийн 80 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2012 онд Монгол улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100, Үндэсний Төв байгуулагдсаны 90 жилийн ойн Хүндэт тэмдгээр шагнасан байна.

Ж.Оюунчимэг нь МоАН байгуулагдсан анхны өдрөөс бичиг баримтын боловсруулалтаас эхлээд бүх л ажилд насан өндөр болтлоо санаачлагатай, тууштай зүтгэж иржээ. Түүний хөдөлмөрийг үнэлж “Болор” хүндэт медаль, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Ардчиллын ахмад зүтгэлтэн, Ардчилсан ахмадын холбооны “Мөнх алдар”, “Тусгаар тогтнолын одон”-гоор тус тус шагнасан байна.

Талийгаачийн хөдөлмөрч, хүнлэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

                                                                            СҮХБААТАР ДҮҮРГИЙН

                                                                    МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО,

                                                                                АРДЧИЛСАН НАМ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан