Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Агиймаа:“Нандин нас 2” киног маань эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт үзээсэй гэж хүсэж байна

Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батхуягийн Агиймаа гэдэг. Би Их засаг лицей сургуулийн 10 дугаар ангид суралцдаг. Төгс хөгжил продакшнд 7 дахь жилдээ суралцаж байна 
Нандин нас уран сайхны кинонд дүр бүтээсэн байсан. Өөрийнхөө дүрийн талаар сонирхуулахгүй юу? 
-“Нандин нас 2” кинонд Шүрээ гэдэг охины дүр дээр ажилласан. Даруу, төлөв хичээлдээ сайн, ямар ч байсан зөвөөр хүлээж авдаг охины дүрд тоглосон. 
Нандин нас кинонд тоглосон дүр, амьдрал дээрх Агий хоёрт адил төстэй чанар бий юу. Бас тэс өөр зан ааш, байдал гэвэл юу байв?
-Амьдрал дээрх Агийтай төстэй бас өөр зан ч байсан. Тэс өөр зан чанар гэвэл тэгж их хүнд дээрлэхүүлчихээд зүгээр л яваад байсан нь юм болов уу. Хэрвээ амьдрал дээр тийм зүйл болсон бол би хүнд дээрлэхүүлэхгүй тэр хүнтэйгээ ярилцах байсан байх аа. Адил төстэй зан нь би ерөөсөө хүнийг ялгаж харилцдаггүй л дээ. Өсвөр насандаа кинонд дүр авч, цэнхэр дэлгэцнээ өөрийн хүүхэд нас, хүсэл мөрөөдлөө мөнхөлнө гэдэг ховор боломж. 


Хэдийнээс урлагт дурлаж, хэр хөдөлмөрлөж, хичээж байж энэ кинонд дүр бүтээж чадсан бэ? 
-Жаахнаасаа л урлагт дурласан. Анх “Лоолойгийн найзууд” хөтлөгчийн дугуйланд орж Буянтөгс багштайгаа танилцаж байлаа. Түүнээс хойш “Төгс хөгжил” нэртэй дугуйлан нээгдсэнийг сонсоод очиж бүртгүүлсэн. Чадвартай, мундаг олон хүүхэд байсан. Тэр болгонд өөрийгөө зоригжуулж “би заавал чадна” гэж өөртөө хэлж, илүү их хичээдэг болсон. Хичээснийхээ үр дүнд кинондоо гол дүр авсан гэж боддог. 
Чиний цаашдын хүсэл мөрөөдөл юу вэ. Урлагаараа явах уу, өөр мэргэжил эзэмших үү? 
-Урлагаар явна гэж боддог. Ирээдүйд заавал Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан Hollywood-ын жүжигчин болно гэж мөрөөддөг. 
Яагаад?
-Эхлүүлсэн ажлынхаа төгсгөлийг заавал үзнэ гэж боддог. Жүжигчин болох нь миний мөрөөдөл мөн гэр бүлийнхний маань ч мөрөөдөл... 


Хүүхдүүд урлаг, спортын дугуйланд явах, түүндээ дурлаж, тэмүүлнэ гэдэг маш их цаг зав гаргах болдог. Ар гэрийхэн нь хэр дэмждэг вэ? 
-Манай гэр бүлийнхэн намайг маш их дэмждэг. Заримдаа зураг авалт оройтож дуусах тохиолдол гардаг. Тэр болгонд гэрийнхэн маань ойлгодог. Сүүлдээ зураг авалттай гээд явахаар залгахаа ч больсон. Надад итгэдэг болохоор тэгдэг гэж боддог. Энэ мөчийг ашиглаад гэр бүлийнхэндээ хайртай шүү, ойлгож дэмждэгт баярлалаа гэдгээ хэлье. 
“Төгс хөгжил” продакшнд хамрагдсаны давуу тал юу вэ. Яагаад сонгон суралцах болов? 
-“Төгс хөгжил” продакшнд ороход авьяастай байх хэрэгтэй юу. Шалгуур нь ямар байдаг талаар олон хүүхэд асуудаг. Манай продакшнд ороход заавал авьяастай байх хэрэггүй. Яагаад гэвэл биднийг төгс хөгжүүлдэг гэж хэлж болно. Миний авьяасыг нээж өгсөн газар бол яалт ч үгүй ТХ продакшн. Өөрийгөө хөгжүүлж ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд ТХ продакшныг сонгон суралцсан. Тийм болохоор миний хоёр дахь гэр бүл гэж ойлгож болно. 
Энэ продакшнд явснаар хэр их өөрчлөгдсөн бэ. Өөрөөр хэлбэл, чамд зан характар, хүмүүжил, ур чадварын хувьд ахиц гарсан уу?
-Анх орж ирэхдээ доороо аятайхан ч хөдлөж чаддаггүй, сандруу, эрх охин байсан. Одоо харин би хаана ч байсан өөртөө итгэлтэй ярьдаг, бүжиглэвэл бүжиглэдэг болсон. Мөн жүжиглэх ур чадвар маань ч бас бага зэрэг нэмэгдсэн. Хүмүүжлийн хувьд жаахан байсан учраас ямар нэгэн асуудал байгаагүй. Харин ааш зангийн хувьд одоо ч эрх хэвээрээ.  


Үерхэл нөхөрлөлийн талаар юу гэж боддог вэ? 
-Үерхэл нь нандин байх хэрэгтэй гэж боддог. Өсвөр насныхандаа хэлэхэд “Нандин насандаа нандин үерхэцгээе” гэж хэлмээр байна. 
Энэ цар тахлын үеийг танай прадакшнынхан хэрхэн даван гарч байна. Олуулаа энэ тэнд цуглаж болохгүй учраас завсарлаад байна уу? 
-Манай продакшныхан ямар ч цаг үед өөрсдийгөө хөгжүүлдэг. Одоо онлайн хэлбэрээр хичээл маань орж байгаа. Яг одоо “Нандин нас 2” бүх анги телевизээр үзэгч хүүхдүүдэд хүрч байна. Ээж, аав нар ч хүүхдүүдтэйгээ үзээд сууж буй зураг, пост сошиалд их харагдана лээ.
Энэ киноны онцлог гэвэл юу хэлэх вэ. Энэ киноноос хүүхдүүд ямар сургамж авч үлдэх бол? 
-“Нандин нас 2” киног маань эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт үзээсэй гэж хүсэж байна. Гэр бүлээрээ үзвэл илүү ихийг ойлгож хүүхдүүддээ анхаарах байх. Манай кинонд өсвөр насныханд тохиолддог бүхий л бэрхшээлийн тухай гарна. Мөн найзууд ч гэсэн хамтдаа үзвэл тохиромжтой. Хоёрдугаар бүлгээс маань нөхөрлөл гэдэг нь юунаас ч илүү чухал гэдгийг ойлгож авсан байхаа гэж бодож байна. 
Үзэгч хүүхдүүд, ээж аав, асран хамгаалагч нарт хандаж юу хэлэх вэ? 
-Эцэг эхчүүд маань ажил, ажил гэхийнхээ оронд нэг удаа ч гэсэн хүүхдэдээ зав гаргаад тэдний хүсэл мөрөөдлийг сонсоорой л гэж хэлье. Мөн манай “Нандин нас” киног үзсэн та бүхэндээ маш их баярлалаа..

19 Сэтгэгдэл
үзсэн гоё кино
Мундаг эгч шүү амжилт😇🥰😍🤩😍😇
Их гоё кино болж ээ баяр хүргэе
Үнэхээр мундаг хамт олон ТХ шилдэг нь❤
Гоё кино байна аа таалагдлаа баяр хүргье
Гоё кино байна аа таалагдлаа баяр хүргье
Гоё кино байна аа таалагдлаа баяр хүргье
Гоё кино байна аа таалагдлаа баяр хүргье
Гоё кино байна аа таалагдлаа баяр хүргье
Гоё кино байна аа таалагдлаа баяр хүргье
Mundgshu unhr ih demjdg🤗🧡🙆‍♀️
Mundg shu demjdg🤗🧡🙆‍♀️
uzsen shuu goy shu tanai kinonuud
nandin nas 2 ystoi tasarhai kino
mundag egch shuu TX production nii huuhduud bagsh nar hurte uneheer mundag
😍💕🙆‍♀️
Mundag Ohin shu amjilt
Uneheer mundg ohin shu iluu ih hicheegeerei amjilt❤
Mini ohin chadnaa amjilt uragsha
Хамгийн их уншсан