Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“ХЯМД АМАР" аялал жуулчлалын цахим үзэсгэлэн нээгдээд 25 хоног өнгөрчээ

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад эдийн засгийн эргэлтийг бий болгох, нөгөө талаас иргэдийг аялах, амрахдаа хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа.

Өнөөдөр буюу 2 сарын 20-ны байдлаар амралтын газар, зочид буудал, жуулчны баазуудад 463 захиалга хийгдэж нийт захиалгын дүн 75 сая төгрөгт хүрлээ.

Үзэсгэлэнд одоогоор 100 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, рашаан сувилал нэгдэж 50 хувийн хямдралтай үнээр урьдчилан захиалгаа авч байгаа.

Та урин дулаан, энх цагийн аяллын төлөвлөгөөгөө гаргасан бол 3-р сарын 31-нийг хүртэл эдгээр 100 гаруй байгууллагаас сонголтоо хийн хямдралтай үнээр захиалгаа өгөөд 2022 оныг дуустал хүссэн үедээ очиж үйлчлүүлээрэй.

Та захиалгаа өгөх бол www.ihotel.mn хаягаар зочлон "ХЯМД АМАР" цэснээс сонголтоо хийгээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан