Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АстраЗенека вакцины эхний тунг хийлгэснээр манай улсад вакцинжуулалт эхэлж байна

Хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдрөөс шинэ коронавирусийн вакцинжуулалт эхэлж байна. Вакцинжуулалтад хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамрагдаж байгаа юм. БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтад нэгдүгээрт орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм. 

Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэнэ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуумжид хариулж . Вакцин хийлгэхийн өмнө, PCR шинжилгээ өгч эерэг гарсан тохиолдол байгаа эсэх, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, хоолой өвдөх, ханиалгах зовиур байгаа эсэх асуумжид хариуллаа. Мөн тэрбээр ойрын үед халдвар гарсан бүсээр очсон тохиолдол бийг эмчид хэлсэн юм. 

Асуумж бөглөсний дараа дархлаажуулалтад орж байгаа талаарх баталгаажуулах бүртгэлийг хийлгэж байна. Ингэхдээ регистрийн дугаарыг хэлэн, эмч вакцинд хамрагдахад бэлэн гэж үзсэн тул вакцинаа хийлгэлээ. Тэрбээр АстраЗенека вакцины эхний тунг хийлгэснээр манай улсад вакцинжуулалт эхэлж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс улаан бүсээс шар бүсэд шилжиж байна. Нийт ААН-ийн 95 хувь нь хэвийн горимд шилжиж байна. Тулж ирсэн сорилтыг хамтаар даван туулдаг жишээг бид дахин харууллаа. Нэг өрх нэг шинжилгээ өнөөдөр бид хаана байгаа, хаашаа явахыг заасан суурь боллоо. Хөл хорио шинжилгээгээр мөн бид вакцинжуулалтын суурийг тавьж чадлаа. Ази тивдээ вакцинжуулалтыг эхлүүлсэн улсуудын нэг болж чадлаа. Вакциныг ийнхүү шуурхай авахад Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хийсэн яриа, хэлэлцээ чухал байлаа. Засгийн газар богино хугацаанд 18-аас дээш насны иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр явагдах хэдий ч цар тахлаас, аюулт өвчнөөс хамгаалах ганц арга нь вакцин гэдгийг хэлэх нь зүйтэй. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд яг одоо Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг вакцины анхны тунгаа тариулж байна. 

Эрүүл мэндийн сайд Энэтхэг улсаас авчирсан Астразенека вакциныг тариулж байгаа бөгөөд 28 хоногийн хугацаатай хоёр тунгаар тариулна. 


"Ямарваа нэгэн вакцин хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг шалгадаг. Түүнчлэн вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Вакцин хийлгэсэн хүмүүст Монгол англи хэл дээр лавлагаа өгнө. Тус лавлагааг дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Төлөвлөгөөт журмын дагуу эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа албан хаагчид эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдана. Иймээс эдгээр албан хаагчдыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан