Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
БОАЖ-ын сайд Н.Уртнасан БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ

Өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын байгаль орчин, аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийн талаар мэдээлэл солилцов.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнгөрсөн жилүүдэд БНХАУ-тай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх мөн байгаль хамгаалах чиглэлээр олон үр дүнтэй ажил хэрэгжүүлэнэ гэдгийг онцоллоо.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Монгол улсад аялах Хятадын урсгалыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрэн нээлттэй байгаа. Үүнд чиглэсэн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн ажиллахад бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хоёр тал нягт хамтын ажиллагаатай байж, хурдан шуурхай мэдээлэл солилцох, эргэх холбоотой ажиллахад санал нэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан