Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
 “One with Nature” ан агнуурын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс оролцоно

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд Унгар Улсын Засгийн газрын комиссар, ТНБД Золтан Кувачтай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Унгар улсаас санаачлан 50 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа “One with Nature” олон улсын ан агнуурын үзэсгэлэнгийн талаар болон хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар санал солилцлоо.

Унгар Улсын ТНБДарга Золтан Кувач 2021 оны 9-10 сард зохион байгуулагдах “One with Nature” олон улсын үзэсгэлэн, худалдаанд Монгол улсыг оролцуулах нь ан агнуурын өвөрмөц уламжлал, байгалийн хишигтэй түнш улсын хувьд ач холбогдол өндөртэй гэдгийг онцолсон юм. Мөн ан агнуураас гадна хөдөө аж ахуй, усны менежмент, байгаль хамгаалах, тогтвортой аялал жуулчлалын зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд таатай байх болно гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд хоёр орны байгаль хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч байгаад таатай байдгаа илэрхийллээ. Мөн тэрээр ан агнуурын олон улсын үзэсгэлэн “One with Nature” үзэсгэлэнд Монгол улс бүх боломжоороо оролцон, дэмжин ажиллана гэдгийг онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан