Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
БОАЖ-ын сайд Н.Уртнасан Германы Сэргээн босголтын зээлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Германы Сэргээн босголтын зээлийн банкны суурин төлөөлөгч Михиал Сумсирыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг ярилцлаа.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Монгол, Герман хоёр орон байгаль орчин, тэр дундаа ой, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон жилийн турш хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирснийг онцлоод цаашид ч төсөл, хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй байлгах, арчилж хамгаалах чиглэлд анхааран ажиллана гэсэн юм.

ГСБЗБ-ны суурин төлөөлөгч Михиал Сумсир “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөр дамжуулан 39 сая долларын буцалтгүй тусламжийг Монгол орны байгаль орчин, тэр дундаа тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах чиглэлд зарцуулж байгаа бөгөөд төслийн хэрэгжилтийг хангахад Монголын талаас гэрээгээр хүлсэн үүргээ биелүүлэхэд анхаарал хандуулахыг хүссэн юм.

Уулзалтын төсгөлд БОАЖ-ын сайд Н.Уртнасан тавьсан саналуудыг хүлээн авч цаашдын ажилдаа тусган ажиллана гэдгээ илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан