Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ:ХЭНИЙГ Ч ХҮЧЭЭР ЯЛЛАДАГГҮЙ, ЯЛААС ЧӨЛӨӨЛДӨГГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн  байж болзошгүй баримттай танилцсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзлаа. Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал гэж Ерөнхий сайд үзэж байна. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстойг Ерөнхий сайд хэллээ. Шүүхийн байгууллага яагаад зарим хэргийг богино хугацаанд шийддэг, заримыг нь сунжруулдаг асуудлыг ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэв. Мөн Т.Чимгээ зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаар төлөвлөсөн байна. Т.Чимгээ нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хоригдож 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 жил хоригдох ял авсан. Хэрвээ Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрхзүйн үндэслэл бүрдэх юм байна. 

2 Сэтгэгдэл
Чимгээг Зоригийг алаагүй гэдэгийг хэн нотлоод бган алсан ч юмуу энэ олон жилд бүх вм мартагдах шахсан болохоор хурууны хээ нь бгаагүй ч гэх шиг бээлий өмссөн ч бж мэднэ ш дээ нотлох баримтгүй юм чинь гэж гүрийж бга ч юм билүү эм хүн нэг шийдвэл эрэгтэйгээсээ илүү аюултай гэдэг үг бдаг хэн ч хараагүй бж л бүгдээрээ туйлшраал бхийн
оюунэрдэнээ шударга байя Чимгээг худлаа уйлуулж шоудаад жинхэнэ төрийн мөнгө хумсалсан хулгайч нараа шоронгоос сулладаг жүжигээ больчих зүгнюээр л шударга ерөнхий сайд юу хийх ёстой тэрийгээ хий
Хамгийн их уншсан