Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулах төсөл хэрэгжиж эхэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужаг  хүлээн авч уулзан, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

Мөн тус уулзалтаар Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөлд гарын үсэг зурж, албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилтээр хэрэгжих тус төслийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Уг төсөл хэрэгжсэнээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал болон менежментийг 1,19 сая га газарт хэрэгжүүлэх, ландшафтын 5,64 сая газарт сайн туршлага нэвтрүүлэх, 0,25 сая га газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийхээс гадна төсөл хэрэгжих газар нутгийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг 10,3 сая тонноор багасгах тооцооллыг төслийн багийнхан гаргаад байна. Ингэснээр зүүн аймгуудын иргэдийн амьдралын чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг болохоос гадна төслийн үр шимийг 25 мянга гаруй хүн шууд хүртэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан