Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны гишүүд ойн судалгаа хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ нь Монгол орны ойн сангийн талаарх үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд  нарийвчилсан, цогц судалгаануудыг тогтмол хийж Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусгуулан ажилладаг.

Өнөөдөр УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны гишүүд БОАЖЯ-ны харъяа “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Дэд хорооны гишүүн Ц.Туваан, Т.Аубакир болон БОАЖЯ-ны зарим удирдлагууд оролцож уялдаа холбоотой хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Дэд хорооны гишүүдэд Ойн салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллүүдийг танилцуулсан юм.

Түүнчлэн уулзалтын төгсгөлд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүд цаашид байгалийн нөөц ашигласны төлбөр болох ойн орлогын зарцуулалтыг анхаарч, ойн ажилдаа зарцуулдаг байхад анхааран ажиллахыг онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан