Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗД-ийн дархлаажуулалтын дараах 7 цэг өнөөдөр ажиллахгүй

Монгол Улс "Ковид-19" цар тахлаас сэргийлэх вакциныг хүлээн авч дархлаажуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг нийт 126545 иргэнийг дархлаажуулжээ. Өдөрт 15 цэгт 364 алба хаагчид 8000 иргэнийг дархлаажуулж ирсэн байна.

Дархлаажуулалт хийж байгаа цэгүүдэд өдөр бүр олон тооны иргэд үйлчлүүлж, вакцинжуулалтад хамрагддаг учир энэ нь нэг талаараа дархлаажуулалтын цэгийг эрсдэлтэй бүс болгож буй.

Тиймээс 4 дүгээр сарын 9 буюу өнөөдөр Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг 7 цэгт үүрэг гүйцэтгэж буй эмч эмнэлгийн ажилтнуудыг амрааж, тухайн цэгүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг хийхээр боллоо. Тухайлбал

АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

30, 92, 133, 87-р сургуулиудад зөвхөн 3 дугаар сарын 12-ны өдөр "СИНОВАК" фирмийн вакциныг хийлгэсэн Баялаг ундраа худалдааны төвийн 300, Баянзүрх дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1000, Худалдаа үйлчилгээний салбарын 1000 гаруй иргэнд дархлаажуулалтын 2 дахь тунг хийлгэнэ.

Мөн 88-р сургууль, 63-р цэцэрлэгт дархлаажуулалтын эхний тунг хийх ажил явагдана.

Үлдсэн дархлаажуулалтын цэгүүд болох 44, 14, 84, 21, 102-р сургууль Фэмили медикал эмнэлэгт байрласан цэгүүд ажиллахгүй бөгөөд тус цэгүүдэд ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан