Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Хөл хорионы үеэр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараах байдлаар зохицуулжээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоохтой холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэ сарын 10-25-ны хооронд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараах байдлаар зохицуулахаар тусгажээ. Тодруулбал,
- Анхан шатны тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвүүд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд даваагаас баасан гарагуудад ердийн, бямба, ням гарагт жижүүр эмч, сувилагчийг 10:00-16:00 цаг хүртэлх хугацаанд тус тус ажиллуулах,
- Дүүргийн эрүүл мэндийн төвүүд даваагаас баасан гарагуудад ердийн цагийн хуваариар, бямба, ням гарагт гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, шүдний кабинетыг 10:00-16:00 цаг хүртэл тус тус ажиллуулах,
- Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь хөл хорио үргэлжлэх хугацаанд даваагаас баасан гарагуудад ердийн цагийн хуваариар, бямба, ням гарагт хоёр кабинетыг 10:00-16:00 цаг хүртэл тус тус ажиллуулах,
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд коронавирусийн халдварыг илрүүлэх ПСР шинжилгээний сорьц авах байнгын цэгүүдийг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг суурин цэгийг, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд явуулын цэгийг 10:00-17:00 цаг хүртэлх хугацаанд тус тус ажиллуулах,
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд дархлаажуулалтын төлөвлөгөөний дагуу суурин 120 цэг, явуулын 40 цэгээр нийслэлийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагааг Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, резидэнт эмч нартай хамтран зохион байгуулах,
- Эрсдэлт бүлгийн (Жирэмсэн эмэгтэй, хүүхэд, уушгины болон зүрх судасны эмгэгтэй, өндөр настан, тусгай хэрэгцээт/ гемодиализ, хөнгөвчлөх эмчилгээтэй) иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд хангах, шаардлагатай зохицуулалтыг хийхийг тус тус үүрэг болголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 Сэтгэгдэл






















